Монголбанк урт хугацаатай репо арилжааг зарлаж, 175 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Хаан, Хас, Капитрон, Төрийн, Тээвэр хөгжил, Богд банкуудад олгосон.

Өнгөрөгч оны 9 дүгээр сард уул уурхайн бус экспортын болон жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарыг дэмжихэд зориулсан урт хугацаат санхүүжилт олгох зорилгоор Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос 2 жилийн хугацаатай репо арилжааг зарласан. Монголбанк 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр эхний урт хугацаатай репо арилжааг зарлаж, банкуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу 175 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Хаан, Хас, […]

ЗГ: “Зээлийн батлан даалтын сан”-гийн санхүүгийн чадавхийг нэмэх зорилгоор 50 тэрбум төгрөгийн өрийн хэрэгсэл гаргахыг зөвшөөрлөө

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр болж, өнөөдрийн хуралдаанаар банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран ажлын байрыг дэмжих, хөдөө аж ахуйн зээлд хамрагдах зээлдэгч нарт үзүүлэх хүүгийн хөнгөлөлтийн зардлыг батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийх замаар олгох, 2022-2024 онд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгаж байхаар боллоо. “Зээлийн батлан даалтын сан”-гийн санхүүгийн чадавхийг […]

Сангийн сайд Б.Жавхлан: ЖДҮ-ийн санхүүжилтад төсөв, улс төрөөс хараат бус схем шаардлагатай

Засгийн газрыг гишүүдийг томилох чуулганы хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар ААН-үүдийг дэмжихэд хамгийн түрүүнд ямар ажил хийхийг Сангийн сайдаас асуув. Тэрбээр “Сангийн байдыг, Ерөнхий Сайдыг ч ялгаагүй том зүйл хүлээж байгаа. ААН, иргэд орлогогүй болсон. Юунаас шалтгаалж ийм болсон нь хамаагүй, төр дэмжих ёстой. Бүх улс төсвийн бодлогоор дэмжиж байгаа. […]

Сангийн сайд Б.Жавхлан: 3%-ийн хүүтэй зээлийг ЖДҮХС-аар биш банкуудаар олгоно

Өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит бус хуралдааны дараа Сангийн сайд Б.Жавхлан эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө. Эдийн засгийн идэвхийг хангадаг мөнгөний эргэлт жирийн үеийнхээс гурав дахин багассан байгаа бөгөөд энэ чигээрээ үргэжлэх аваас энэ оны хоёр, гуравдугаар улиралд эрүүл мэндийн арга хэмжээгээ ч авч хэрэгжүүлэх санхүүжилтгүй болж туйлдах эрсдэлтэй байгааг Сангийн сайд онцоллоо. […]