​Засгийн газар: Баяр наадмыг үзэгчгүй, цахимаар зохион байгуулна

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй, цахимаар зохион байгуулах шийдвэр гаргажээ. Халдварын тархалт эрс нэмэгдэж, нас баралт ч нэмэгдэж байгаа учраас УОК Баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулах санал гаргаж өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүлжээ. Өнгөрсөн жил Баяр наадмын нээлт, хаалтын бичлэгийг хийж, Баяр наадмын өдөр олон нийтэд хүргэсэн билээ. […]

Б.ЭНХ-АМГАЛАН: ХЯМРАЛЫГ ДАВЖ ЧАДСАН КОМПАНИ Л САЙН ХӨГЖДӨГ

Дэлхий дахиныг хамарсан цар тахлын улмаас үүсээд байгаа нөхцөл байдалтай бизнесийн үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулж ажиллаж байгаа талаар 1900-1950 мэдээллийн лавлахын Гүйцэтгэх захирал Б.Энх-Амгалантай ярилцлаа. Тус лавлах улсдаа анхдагч, мэдээлэл лавлагааны цогц үйлчилгээ үзүүлдгээрээ онцлог юм.Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Коронавируст цар тахал 1900-1950 компанийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлсөн талаар яриагаа эхлүүлье. Танай компанийн хувьд […]

БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБОО, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, мэдээллээр хангах, харилцан хамтын ажиллагааг эрчимжүүлэх, цаашид тогтвортой хөгжүүлэх чиглэлд хувь нэмрээ оруулах зорилготой “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” ТББ-ын  Ерөнхийлөгч Ч.Даваабаяр, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.  Талууд санамж бичгийн хүрээнд бичил, жижиг, дунд үйлдвэр эрхлэгч эрхлэгч иргэд, аж […]

​Дэлхийн 78 улс Монголыг ‘өндөр эрсдэлтэй’ -д тооцож, манайхаас ирэх жуулчдыг нэвтрүүлэхийг хоригложээ

Монгол Улс 2021 оны тавдугаар сарын 31-нд агаарын хилээ албан ёсоор нээсэн. Энэ нь олон улсад “Бид ногоон бүс. Монголд тавтай морил” гэх мессеж юм. Манай улс “COVID-19”-ийн эсрэг вакцинжуулалтаараа ч дэлхийд эхний тавт бичигдэж байгаа. Гэвч Монгол Улс өнөөдөр ногоон бүс бус нэг сая хүнд ногдох шинээр бүртгэгдэх “COVID-19”-ийн халдварын тоогоор дэлхийд тэргүүлж явна. Улмаар дэлхийн 78 улс Монгол Улсыг коронавирусийн өндөр […]