ББДХ-НЫ УЗ-ИЙН ГИШҮҮН Ц.БУМЦЭНД ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

МУ-ын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын 2021 оны зургаадугаар сарын 02-ны өдрийн зарлигаар “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Чиглэл ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал Ц.Бумцэнд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” – гоор шагнууллаа. Ц.Бумцэнд нь улсад 43 жил тасралтгүй ажилласан, салбартаа тэргүүлэгч компанийн төлөөлөл юм.  ББДХ-ны УЗ-ийн гишүүн Ц.Бумцэнд: Монголын мянга мянган баялаг бүтээгчдийн төлөөлөл болоод төрийн дээд […]

Малын гаралтай түүхий эдийн хаягдлыг боловсруулах Монголын анхны үйлдвэр “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-нд нэгдлээ

Малын гаралтай түүхий эдийн хаягдлыг боловсруулах Монголын анхны үйлдвэр болох Протейн үйлдвэр “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-нд нэгдлээ. Протейн үйлдвэр нь Улаанбаатар хотын мах боловсруулах хамгийн том цэг болох Эмээлтэд байрладаг бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Итали технологийг Монгол Улсдаа анх удаа нэвтрүүлж, малын гаралтай түүхий эдийн хаягдлыг боловсруулж байна. Монгол улсынхаа үйлдвэрлэлийн инновацид шоо шинэ дэвшилтэд технологийг нэвтрүүлэн байгаль […]

“ТЭРЭМ” БРЭНД БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙН ЭГНЭЭНД НЭГДЛЭЭ

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих зорилготой “БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБОО”-нд модон эдлэлээр гэр ахуй, хүүхдийн тоглоом, бэлэг дурсгал урладаг “Тэрэм” брэнд нэгдлээ. Тэрэм брэнд нь Д.Энх-Амар, Д.Амарбаясгалан нарын гэр бүлийн бизнес бөгөөд тэд “Баян хийц” компаниа 2013 онд үүсгэн байгуулж, 2017 оноос гар урлалын бэлэг дурсгалын эко бүтээгдэхүүн худалдаанд гаргаж, 2019 онд “Тэрэм брэнд”-ийн гэр ахуйн  хэрэглэл, бэлэг дурсгал, хүүхдийн тоглоом […]

ЭРХЭМСЭГ БҮСГҮЙЧҮҮДИЙГ ГОЁДОГ “ИВЭЭЛ” БРЭНД “БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБОО”-НД НЭГДЛЭЭ

Үндэсний дээл хувцсыг өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлж, дан ганц торго гэлгүй биед эвтэйхэн бүх төрлийн материалаар урлан олонд танигдаж чадсан брэнд бол “Ивээл”. Өв соёлын тод илэрхийлэл үндэсний монгол дээл хувцсаа сурталчлан залуус, өсвөр насныхны сонирхлыг хүртэл татаж, эх орондоо баялаг бүтээж буй “Ивээл” брэнд “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-нд гишүүнээр элслээ.  Үүсгэн байгуулагдахдаа салбартаа анхдагч болж гарч […]