"ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД МОНГОЛЫН БАЯЛАГ"

Миний бие Монгол орны өнцөг булан бүрт байгаа Баялаг бүтээгчид, ЖДҮ эрхлэгчдийн үйл ажиллагааг дотоодод болон олон улсад сурталчилан таниулах, тулгамдаж байгаа олон асуудлуудыг ил гаргаж, Засгийн газраас эдийн засгаа сэргээхэд авч хэрэгжүүлэх бодлого шийдвэрт "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ноос оролцож дуу хоолойгоо хүргэх, хамтын хүчээр бизнесийн орчинг сайжруулж, улс орны эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болон хувийн хэвшлийнхний эрх ашгийн төлөө дуу хоолой нь болох эрхэм зорилготой.

Монгол орны 21 аймаг 300 гаруй сумдаар тархан суурьшсан 3 сая монголоо, 800 мянга гаруй Жижиг, дунд бизнес эрхлэгчдээ түүхчлэн сурвалжлах, баримтжуулах зорилготой. Үүнд эх орны минь дөрвөн зүг, найман зовхист байгаа шинэ цагийн Баялаг бүтээгчид маань багтана. Төслийн маань гол баатрууд бол энэ цагийн эгэл жирийн өрхийн үйлдвэрлэгч, жижиг бизнес эрхлэгч Монголчууд юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйлдвэр, үйлчилгээ хариуцсан бодлогын зөвлөх

Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга

“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны ерөнхийлөгч Доктор (Ph.D)., Профессор

 

 

Он цагийн хэлхээс

  • 1971 онЭхлэл

    Даваабаяр нь 1971 онд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд хуульч Ц.Чимиддорж болон эмч Д.Цэрэндулам нарын ууган хүү болон мэндэллээ.
  • 1979-1988 Бага нас

    Одоогоос 30 гаран жилийн өмнө буюу 1979 онд Нийслэлийн 45-р сургуулийн босгыг алхаж арван хаврыг өнгөрүүлсэн.
  • 2002 онГэр бүл

    Ч.Даваабаяр нь эхнэр, 2 хүүгийн хамт ам бүл 4-үүлээ амьдардаг.
  • 2005 он1900-1950 лавлах

    Мэдээллийн зах зээлд шударга өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанар, төгөлдөршлийг нэвтрүүлэх, харилцаа холбооны салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулах зорилгоор 2005 оны 11 сарын 26-ны өдөр Монголын үндэсний тэргүүлэгч лавлах 1900-1950 лавлахыг байгуулав.
  • 2010 онETV

    2010 оны 09-р сарын 09-ны өдөр Ч.Даваабаяр Тод харуулна уриатай ETV телевизийг байгуулсан нь монголын анхны FULL HD технологитой телевиз болов.
  • 2011 он Алтан гадас одон

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр зарлиг гаргаж, Монгол улсын мэдээлэл харилцаа холбооны салбарыг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Ч.Даваабаярыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа.
  • 2012 он Нутгийн зөвлөл

    Ч.Даваабаяр нь Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын нутгийн зөвлөлийн даргаар томилогдон 9 дэх жилдээ ажиллаж байна.
  • 2012 онМҮОНТ

    Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн захирлаар Ч.Даваабаяр 2012 онд томилогдлоо. Томилогдсон даруйдаа МҮОНРТ-ийн дэргэдэх албан ёсны MNB.MN сайтаа албан ёсоор нээв. Телевизийн шууд дамжуулалтыг өмнөх жилүүдийнхээс илүү ололт дэвшилттэй, шинэлэг санаагаар баяжуулсан хүртээмжтэй, шуурхай хүргэх тал дээр анхаарч ажиллав. Мөн 600 их студид болон Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн, Сүхбаатарын талбайд тусгайлан тайз засаж 4 цэгээс нэгэн зэрэг явуулын 4 станцаар урлагийн тоглолт, спортын алдартнуудын яриа, сонирхолтой арга хэмжээг шууд дамжуулан үзүүлснээр Наадмын цэгүүдэд 4 студи засаж шууд дамжуулалт хийж байгаа анхны тохиолдол боллоо.
  • 2012 онНарны жим уран сайхны кино

    Гамшгаас хамгаалах төрийн бодлого, хууль тогтоомжийг сурталчлах, Онцгой байдлын албаны үйл ажиллагаа, албан хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг олон нийтэд таниулан ойлгуулах, иргэдэд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, боловсролыг олгох зорилгоор Онцгой байдлын ерөнхий газартай хамтран “Нарны жим” олон ангит уран сайхны киноны Ерөнхий продюсерээр ажиллаж, кино бүтээх төслийг амжилттай хэрэгжүүллээ.
  • 2013 онХүндийг өргөлтийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч

    Ч.Даваабаяр нь 2013 оноос хойш "Хүндийг өргөлтийн холбоо"-ны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна. ОУ-ын хэмжээний мастер М.Анхцэцэг 19 насандаа Азийн аварга болж, Монголын хүндийг өргөлтийн спортын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээлээ. Энэ нь нэг талаас Монголын Хүндийн өргөлтийн холбооны удирдлагуудын хийсэн ажлын үр дүн юм.
  • 2014 онЭэжээ надтай гэрлээч УСК

    "Милл" кино компани болон "Mongolfilm group"-ийн хамтын бүтээл "Ээжээ надтай гэрлээч" киноны Ерөнхий продюсерээр ажиллав. Тус киноны найруулагчаар Л.Лхагважаргал, Б.Мөнхбат, зохиолчоор Д.Мөнбат, зураглаачаар Б.Отгонзориг нар ажилласан байна. Харин гол дүрүүдэд жүжигчин Б.Хулан, У.Анхбаяр, Г.Ган-Очир /есөн настай/, Б.Баттөмөр, Ч.Ундрал нар тогложээ.
  • 2014 онМасс эженси групп

    2014-2016 он "Масс эженси групп" ХХК-ийн ТУЗ-ын даргаар ажиллав. “МАСС АГЕНТЛАГ” нь 2013 оны 10 сараас эхлэн Монголын хэвлэл мэдээллийн салбарт мэдээ мэдээллийн гэх тодотголыг гарган телевиз, фм радио, сайт, сонингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байв.
  • 2014 онОнцлох хүн

    Ч.Даваабаяр “Морин жилийн онцлох” хүнээр тодорлоо. Хөлбөмбөгийн ДАШТ, Жүдо бөхийн ДАШТ гэх мэт спортын олон контентууд гаргасан нь энэхүү "Морин жилийн Нийгэм, улс төрийн салбарын онцлох алдартан" шагналыг авахад чухал нөлөө үзүүлсэн байх.
  • 2015 он"Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төсөл санаачилж, орон даяар хэрэгжүүллээ

    Ч.Даваабаяр Үндэсний үйлдвэрлэл - Монголын баялаг уриатайгаар "БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИНЭ" төсөл, хөтөлбөрийг санаачилж орон даяар хэрэгжүүллээ. Масс агенлагийн уран бүтээлчид 5 жилийн хугацаанд 32.000 км зам туулж, монгол улсын 21 аймаг, 330 сум, Улаанбаатар хотын 9 дүүргийн нийт 2000 гаруй ЖДҮ баялаг бүтээгчдийг олон нийтэд таниулж тэдний үйл ажиллагааг дэмжлээ.
  • 2015 онБаялаг бүтээгчдийг дэмжих холбоо

    100.000 гишүүд дэмжигчидтэй, монгол орон даяар салбартай хамгийн ахны холбоо болох Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо 2015 онд байгуулагдаж, үндэсний үйлдвэрлэгчид нэгдэж Андугаар их хурлаа төрийн ордонд хийлээ. Ингэснээр үндэсний үйлдвэрлэлийг дэмжих хөдөлгөөн орон даяар өрнөх эхлэл тавигдсан юм.
  • 2015 онУлаан тугийн одон

    Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар “Масс агентлаг”-ийн ТУЗ-ийн дарга Ч.Даваабаяр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнууллаа.
  • 2015 он"Made in Ulaanbaatar" кино

    "Милл" кино компани, "Нүдэн" фильмийн дэлгэцийн уран бүтээл "Made in Ulaanbaatar" уран сайхны киноны ерөнхий продюссерээр Ч.Даваабаяр, продюссер Д.Баттөмөр СТА, ерөнхий найруулагч Л.Лхагважаргал, зураглаачаар Д.Мөнхбат нар ажилласан бол гол дүрийг жүжигчин СТА Г.Эрхэмбаяр, Д.Баттөмөр нар бүтээжээ.
  • 2015 онСум хөгжүүлэх сангийн зээлд хяналт тавих боломж бүрдлээ

    2015 онд Засгийн газрын 153-р тогтоол гарч Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гишүүд сум хөгжүүлэх сангийн зээлд хяналт тавих боломж бүрдлээ. Ингэснээр монгол улсын 330 сумын үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн төлөөллөө сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөл болон зээлд хяналт тавих ажлын хэсэгт оруулах ЭРХТЭЙ боллоо.
  • 2016 онДокторын зэрэг

    Ч.Даваабаяр 2016 онд монголд анх удаа “Жижиг дунд үйлдвэрийг төрөөс дэмжих бодлогын хэрэгжилтийн судалгаа “ сэдвээр бизнесийн удирдлагын докторын зэрэг /Ph.D/ хүртлээ
  • 2018 онAtlantic International University

    2018 оноос эхлэн Atlantic International University in the United States of America /Post doctorate/ суралцаж байна
  • 2018 онДэд профессор

    2018 онд Бизнесийн удирдлагын Дэд профессор боллоо.
  • 2020 онПрофессор

    2020 онд Бизнесийн удирдлагын Профессор боллоо
  • 2020 онПрофессорын багийн гишүүн

    2020 онд Монгол улсын Эрдмийн Их Сургуулийн Профессорын багийн гишүүн болов
  • 2020 он"Санхүү эдийн засгаа сэргээн дэмжих эрх зүйн боломжийг судлан, боловсруулах" дэд ажлын хэсгийн гишүүн

    2020 онд УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар "КОВИД 19" цар тахлын үед "Санхүү эдийн засгаа сэргээн дэмжих эрх зүйн боломжийг судлан, боловсруулах" дэд ажлын хэсгийн гишүүн болов

Бүтээл

Ebook-1-copy-2

Баялаг бүтээгч


Үйлдвэрлэлийн бодит амьдралаас сэдэвлэн бичсэн уран нийтлэлийн жанрын номын гол баатрууд нь эх орны өнцөг булан бүрт байгаа баялаг бүтээгчид юм. Эдгээр баатрууд уран зохиолын зохиомол дүр биш бүтээлч ажил өрнүүлж, амьдралаа дээшлүүлж, улмаар орон нутгаа ч, эх орноо ч хөгжүүлж байгаа баатрууд юм. Ундран оргилох ажил үйлсийн эзэд болсон энэ баатруудыг нэгтгэн, төр болоод төрийн бус байгууллагуудтай холбон зохион байгуулж, бүтээлч ажил өрнүүлж байгаа нэг хүн бий. Иймд "Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төслийг санаачлагч Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч, Бизнесийн удирдлагын доктор Ч.Даваабаярыг эх орны өнцөг булан бүрт жижиг дунд үйлдвэрлэлийг эхлэн хөгжүүлж байгаа БАЯЛАГ БҮТЭЭГЧ нөхөдтэй нь хамт бичжээ.
Ebook-1-copy

Бөгтөр ЖДҮ


Энэ номонд ЖДҮХС-гаас хулгай хийх боломжийг эрх баригчид яаж бүртгүүлсэн, хэрэг нь хэрхэн ил болсноос эхлээд нийгэмд бий болж нийгэмд бий болж буй эерэг өөрчлөлтүүд, цаашдаа нийгмийн дундаж давхаргыг авч явдаг ЖДҮ-ийг хэрхэн харж, хөгжүүлэх хэрэгтэйг, ЖДҮ-ийг өрхийн үйлдвэрлэл төдийхнөөр харах уу технологийн эринд гигануудыг төрүүлэх суурь болгох уу гээд бүхий л асуудлыг цогцоор нь гаргаж тавьжээ. Тус номыг сэтгүүлч Б.Бямбасүрэн, З.Цэлмэг нар бичжээ. Харин номын ерөнхий редактораар Соёлын гавьяат зүтгэлтэн И.Ренчинханд ажилласан бол Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр ЖДҮ-ийн хүртэх ёстой боломжийг эрх мэдэлтнүүд хэрхэн булаасныг шог зургаар илэрхийлсэн нь номыг улам ч сонирхолтой болгожээ.
117128469_1987258058064625_4446352630748824418_n

Бөгтөр ЖДҮ 2


2018 онд төрийн өндөр албан тушаалтнууд болон УИХ –ын нэр бүхий гишүүд ЖДҮ-чдэд зориулсан жилийн 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг эрх мэдлээ ашиглан авч, олон хүний боломжийг хулгайлсан баримтууд ил болсноор нийгэм ЖДҮ эрхлэгчдэд анхаарал хандуулж эхэлсэн юм. Энэ бүхнийг өнөөдрөөс уншигчдын хүртээл болгож байгаа “Бөгтөр ЖДҮ” номын эхний бүлэгт олон талын эх сурвалжтай өгүүлжээ. Мөн тус номын 2,3-р бүлэгт улсын эдийн засгийн тодорхой хувийг нуруун дээрээ үүрч ажлын байр бий болгодог ЖДҮ эрхлэгчид эрх мэдэлтнүүдээс болж өнгөрсөн хугацаанд ямар их боломжоо алдсаныг, цаашлаад энэ салбарыг Монгол улс яагаад хөгжүүлэх ёстойг өгүүлсэн байна.
281597980_541991924001749_2466480076756151575_n

Цар тахлыг хөдөлмөрөөр ялагч


Монгол улсад цар тахлын хүнд үед ч баялаг бүтээгчдийн хүрээ өргөжсөөр байна. Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо-оос шилдэг баялаг бүтээгчдээрээ бие даасан нэвтрүүлэг хийж олон нийтэд хүргэлээ. Баялаг бүтээгч нэвтрүүлгийг санаачилж нэвтрүүлэгт оруулах жижиг дунд үйлчилгээ эрхлэгчдийг шалгаруулж, өөрөө хөтлөгчөөр ажиллаж, тэдний бүтээлийг олон нийтэд хүргэхийн төлөө бие сэтгэлээ зориулан идэвхийлэн чармайн зүтгэсэн хүн бий.