Органик мөөг тариалалтыг Монголдоо нэвтрүүлэн хэрэглэгчдэд уургаар баялаг, эрүүл хүнс нийлүүлэх зорилго тавин ажиллаж байгаа “Мөөжиг Органик” компанийн үүсгэн байгуулагч, захирал С.Мөнхжаргал “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”нд гишүүнээр элслээ.

Баялаг бүтээгч, хатагтай С.Мөнхжаргал Монголын мөөг үйлдвэрлэлийн салбарт шинийг санаачлагчийн хувьд химийн бодис, тогтворжуулагч болон бордоо ашиглахгүйгээр эко үйлдвэрлэл явуулахыг эрмэлздэг бөгөөд хэрэглэгчдийг жилийн 4 улиралд шинэ, чанарын шаардлага хангасан, эрүүл мөөгөөр хангаж ажиллах зорилгоор 2017 онд “Мөөжиг органик” компаниа байгуулжээ.  

Үүнээс өмнө тэрээр хясаан мөөгийг тариалах туршилтыг хагас жилийн хугацаанд хийж нийт 250кг мөөг хурааж, зах зээлд борлуулсан амжилттай болсон учир компани байгуулж, илүү олонд хүнд хүртээмжтэй байлгах чиглэлд ажиллаж эхэлсэн байна.  

Өдгөө тэрээр мөөг үйлдвэрлэлийн кластерын системийг санаачлан бизнес эрхлэгчдэд зориулсан “Мөөгний хүлэмж” сургалтыг шат дараатайгаар зохион байгуулж, энэ чиглэлээр хамтын ажиллагаа эхлүүлэн тууштай ажиллаж байна.

“Мөөжиг Органик” компанийн үйл ажиллагаа болоод мөөг үйлдвэрлэлийн салбарын талаар дэлгэрэнгүй өгүүлэх “Баялаг бүтээгч” нэвтрүүлгийг тун удахгүй ETVHD, MASS телевизээр хүлээн авч үзээрэй.