“БАЯЛАГ БҮТЭЭГЧ-ӨГЛӨӨНИЙ ЦАЙ” УУЛЗАЛТ ХОЁР ДАХЬ УДААГАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо“-оос зохион байгуулж буй “Баялаг бүтээгч-өглөөний цай” уулзалт 2 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн уулзалтад үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийн 80 гаруй төлөөлөл оролцсон бол урилгаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Х.Булгантуяа болон ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ нар оролцсон юм. Тэд “Цар тахал ба эдийн засаг” сэдвийн хүрээнд санал солилцож гарц шийдлээ нэгтгэн ярилцлаа. Цар тахлын энэ үед төр хувийн хэвшил уялдаа холбоотой хамтарч ажиллах нь хүнд цаг үеийг хамтдаа давах гарц гэж оролцогчид үзэж байна. Үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамддаг […]
МОНГОЛЫН АНХНЫ ОЙМСНЫ ҮЙЛДВЭР “ЯНМАЛ” БРЭНД “БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБОО”-НД ЭЛСЛЭЭ
Монголын анхны оймсны үйлдвэр “Янмал” ХХК “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны гишүүнээр элслээ. 2005 онд нийт 3 ажилчинтайгаар ажлын гараагаа эхэлсэн “Янмал” ХХК одоо 140гаруй хүнийг ажлын байраар хангаж Монгол улсын оймсны зах зээлийг дангаараа 25% хангаж байна. Дэлхийн зах зээлд ноосон оймс ярихад л Монгол санаанд ортол нь үйлдвэрлэхийн төлөө сүүлийн 16 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа тус компанийн […]
ХОГ ХАЯГДЫГ АНГИЛАН ЯЛГАЖ ХАЯХ “ЗҮГЭЭР БИТГИЙ ХАЯ” АЯН ӨРНҮҮЛЖ БАЙНА
Өнөөдөр нийслэл Улаанбаатар хотод автомашингүй өдөр тохиож байгаа. Яг энэ үеэр “Асуудлаар асуудлыг шийдье” уриатай “ЗҮГЭЭР БИТГИЙ ХАЯ АЯН” зохион байгуулагдаж байна. Улаанбаатар хотод ойролцоогоор жилд 44,000 тонн гялгар уутны хаягдал үүсэж байдаг бол үүнээс ердөө 4% хүрэхгүй хувийг дахин боловсруулж үлдсэн хэсэг нь байгальд хаягддаг. Иймд үйлдвэрт ирэхгүйгээр байгалд ил задгайгаар хаягдаж, байгалийг хүчирхийлж […]
ТҮМЭНЗУЛ ЭНЕРЖИ ХХК “БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБОО”-НД ГИШҮҮНЭЭР ЭЛСЛЭЭ
“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-нд ТҮМЭНЗУЛ ЭНЕРЖИ компани нэгдлээ. ТҮМЭНЗУЛ ЭНЕРЖИ ХХК нь Монгол орныхоо барилгын салбарын их бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж цагаан чулууг бутлан барилгын цавуу, замаскийг эх орондоо үйлдвэрлэж байна. Тус компани нь 7 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж 30 гаруй хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна.