ББДХолбооны шаардлагыг хүлээн авч иргэд 50 сая хүртэлх зээл мөн бичил, жижиг,дунд ААН -үүдэд 500 сая хүртэлх зээл олгохоор боллоо.

Засгийн газраас хүнд нөхцөлд орсон ЖДҮ эрхлэгчдийг дэмжиж, ажлын байрыг хадгалах зорилгоор гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай, хоёр их наяд төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү зээлд жижиг болон бичил бизнес эрхлэгчдийг шударгаар хамруулах нь чухал байгааг бизнес эрхлэгчид онцолж байсан.  Тодруулбал, ЖДҮ эрхлэгч, бизнес эрхлэгчдийн дуу хоолой болж, монголын баялаг бүтээгч, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн саналыг төрд […]

Л.АМАР: Томоохон төслүүдийг хөдөлгөх нь зүйтэй. Ингэхдээ санхүүжилтийг гадаад талтай хуваалцах нь оновчтой.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ банк, санхүүгийн салбарын төлөөлөлтэй өнөөдөр /2021.03.04/  уулзлаа Уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны удирдлагууд, арилжааны 12 банкны захирал, банк, санхүүгийн салбарын төрийн болон төрийн бус зарим байгууллагын төлөөлөл нийт 30 гаруй хүн оролцов. Монголын Банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар: “Банкны салбарт бэрхшээл, боломж, хүндрэл туулсан жил боллоо. Банкны салбарыг цахимжуулах зорилт тавьж, арилжааны банкуудын […]

Б.МЭДРЭЭ: ЗЭЭЛДЭГЧИД ТАВИГДАЖ БУЙ ШААРДЛАГЫГ БАГАСГАХ ХЭРЭГТЭЙ

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад банкны салбарт анхаарах асуудлууд” сэдвийн хүрээнд Засгийн газар, Арилжааны банкуудын төлөөлөл уулзаж санхүүжилтийн зарцуулалтын талаар ярилцлаа. Энэ үеэр, Монголын Банкны холбооны дэд ерөнхийлөгч Б.Мэдрээ: “Зээлдэгчид тавьж буй шаардлагыг багасгах хэрэгтэй. Татварын өргүй, тайлангаа тогтмол гаргасан байх зэрэг шаардлагад олон аж ахуйн нэгж “бүдрэнэ”. Засгийн газраас хэрэгжүүлэх энэ зээлийн […]

Р.МӨНХТУЯА: Манай “ХААН” банкны хувьд нийт зээлдэгчийн 88% нь тэнцэхгүй байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ банк, санхүүгийн салбарын төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа. Өнөөдрийн уулзалт “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад банкны салбарт анхаарах асуудлууд” сэдвийн хүрээнд боллоо. Уулзалтын үеэр, ХААН Банкны гүйцэтгэх захирал Р. Мөнхтуяа “Уул уурхайн бус  салбарт олгож буй репо санхүүжилт 2.8 их наяд төгрөгийн бизнесийн зээл олгосон байна. Одоогийн төлөвлөгөөний дагуу […]