Уул уурхайн салбарт эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс өндөр цалин авдаг

Манай улсын дээд боловсролтой иргэдийн дунд эмэгтэйчүүд давамгайлдаг ч хөдөлмөрийн зах зээл дэх оролцоо, авч буй цалингийн дундаж хэмжээ нь эрэгтэйчүүдийнхээс бага. Өөрөөр хэлбэл, боловсрол эзэмшсэн байдал нь амьдралын баталгаа болж чадахгүй байна гэж ойлгож болно. 2019 оны байдлаар Монгол Улсад эмэгтэйчүүдийн ажиллах хүчин дэх оролцооны түвшин 53.4 хувь байсан бол эрэгтэйчүүдийнх 68.3 хувь байв. […]