ОХУ-ын алс дорнод дахь Владивосток хотоос 160 километрийн зайд орших Хятадын зүүн хойд хэсгийн Суйфэнхэ хот цар тахлын шинэ мутац хувилбараас болж айдаст автах болжээ. Холбогдох хүмүүсийн мэдээлж байгаагаар өчигдөр буюу 2021.11.29-ний орой төмөр замын орох, гарах хөдөлгөөнийг хаасан байна.
ОХУ-тай хиллэдэг тус төмөр замын боомтоор нүүрс,төмөр, бордоо, ашигт малтмал, хөдөө аж ахуйн дайвар бүтээгдэхүүн зэрэг бараа бүтээгдэхүүн импортолдог байна. Тус нутаг дэвсгэрийн хилийг хааснаар  худалдааны  зах зээлд нөлөөлөх хэмжээний хязгаарлалт болно гэж Суйфэнхэ хотын хэвлэл мэдээлэл болон, улсын “CCTV” сувгийн тахал өвчнөөс сэргийлэх мэдээний үеэр мэдэгдэл хийжээ. Хотын захиргаа уг үйлдлээ түр зуурын арга хэмжээ гэж мэдээллэжээ.
  2020 оны дөрөвдүгээр сард ОХУ-аас Хятад руу нутаг буцах гэсэн иргэдийн оролдлого цар тахлын хоёр дахь давалгаа болж байсан бөгөөд уг үйл явдлыг ахин давтахгүй бодлого явуулж байна.

Эх сурвалж : https://www.reuters.com/markets/commodities/chinese-city-russian-border-halt-some-rail-imports-virus-fears-2021-11-29/