Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваатай уулзаж хамтран ажиллан Монгол үйл ажиллагаа явуулж байгаа аж ахжйн нэгжийн судалгаа хийх. Үүнд хоёр талын байгуулага идэвхитэй оролцохыг санал болгон хамтран ажиллах талаар хэлэлцлээ. Хамтран ажилласнаар Монголд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, хувь хүнийг нэгдсэн тоо бүртгэл гарах юм. Аж ахуйн нэгж байгууллагын ээлжит тооллогыг энэ удаад 2021 оны 11-р сарын 1-ээс 12-р сарын 1 хүртэл нэг сарын хугацаанд зохион байгуулах гэж байна. Статистикийн тухай хуульд заасны дагуу энэхүү тооллогыг 5 жил тутамд зохион байгуулдаг. Энэ удаад тооллогыг цахим хэлбэрээр буюу toollogo.1212.mn цахим хуудсаар бүртгэн явуулах юм.