Үндэсний үйлдвэрлэгч Монголын баялаг бүтээгчдийг дэмжих ажлын хүрээнд баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Монгол мал органик хүнс ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж гишүүний үнэмлэхийг гардуулан өглөө.

“Монгол мал, органик хүнс”  ХХК  компани нь 2020 оны 10 сард байгуулагдсан бөгөөд Khuvsgul lake брэндийн мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг. 

Эрүүл-Шинэ-Зөөлөн мах гэх тодотголтой “Khuvsgul lake” брэндийн 5 хошуу малын махыг хамгийн эрүүл бэлчээртэй, цэнгэг устай, малын гоц халдварт өвчин сүүлийн жилүүдэд илрээгүй хоёр аймгийн нэг болох Хөвсгөл аймгийн малчдаас амьд мал захиалж, 100 хувь бүтээгдэхүүн боловсруулан, гэрийн хаягаар хүргүүлэн авах боломжтой юм.