Монголын анхны оймсны үйлдвэр  “Янмал” ХХК “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны гишүүнээр элслээ. 2005 онд нийт 3 ажилчинтайгаар ажлын гараагаа эхэлсэн “Янмал” ХХК одоо 140гаруй хүнийг ажлын байраар хангаж Монгол улсын оймсны зах зээлийг дангаараа 25% хангаж байна.

Дэлхийн зах зээлд ноосон оймс ярихад л Монгол санаанд ортол нь үйлдвэрлэхийн төлөө сүүлийн 16 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа тус компанийн хамт олон Монголын хамгийн олон үндэсний үйлдвэрлэгчдийг эгнээндээ нэгтгэсэн “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-нд гишүүнээр элслээ.