Монгол улсын стратегийн салбар болох Мэдээллийн технологи, Харилцаа холбооны салбарт группын зохион байгуулалттайгаар үйл ажиллагаа явуулж байгаа ICT GROUP “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-нд гишүүнээр элслээ.

Мэдээллийн Технологийн шилдэг шийдлийг ашиглан, хэрэглэгчиддээ тасралтгүй, найдвартай үйлчилгээг үзүүлээд 10 гаруй жил болж буй тус байгууллагын үүсгэн байгуулагчид болох Гүйцэтгэх захирал Г.Лхамсүрэн, дэд захирал А.Баттамир нарыг Айтүүлсын Лхамаа, Тамираа нэрээр хэн хүнгүй мэдэх билээ.

Ай Си Ти групп-ын үүсгэн байгуулагч ТУЗ-ийн дарга Г. Лхамсүрэн 
Ай Си Ти групп-ын үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн гишүүн А.Баттамир

5-р ангиасаа хойш найзалсан 2 найз анх 100 айлын УБЕГ-аас “Интеллижент түүлс “ ХХК гэж нэр авч компаниа байгуулжээ. Хүмүүс ямар түүлсээ гэж байнга асуудаг болхоор ITOOLS гэж товчилсон гэдэг . 2 найз өнөөдөр 35 технологийн салбарын компанийг эгнээндээ нэгтгэж, 280 гаран хүнийг ажлын байраар хангаж, 168тэрбумаар эргэлдэх хөрөнгөтэй Монголын хамгийн том технологийн групп болжээ.

ICT group компанийн үүсгэн байгуулагч А.Баттамирын гишүүний үнэмлэхийг “Баялаг бүтээгч” нэвтрүүлгийн үеэр холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр гардууллаа.

Дашрамд дурдахад Монголын хөрөнгийн биржээр 17 компани IPO хийж байсан түүхтэй. 18 дахь компани нь мэдээллийн технологийн салбараас хөрөнгийн зах зээлийн анхдагч тоглогч болж орж ирсэн “Айтүүлс” ХК байлаа.

Монголын технологийн гегант ICT группын үүсгэн байгуулагч А.Баттамир болон түүний хамт болон оролцсон “Баялаг бүтээгч” нэвтрүүлгийн шинэ дугаарыг тун удахгүй ETV HD болон Масс телевизээр хүлээн авч үзнэ үү