“БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБОО”-НЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР “ГЛОБАЛ УДИРДАГЧ” ИХ СУРГУУЛИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Б.ОТГОНБАТ ТОМИЛОГДЛОО. 

Б.Отгонбат нь боловсролын салбарт 16 жил ажилласан арвин туршлагатай. Тэрээр ажлын гараагаа Монголын Мянганы сорилтын сан  (Монголын МСС)-аас эхлүүлж гадаад харилцаа, байгууллагын төлөвлөлт зэрэг удирдлагын бүх шатанд ажиллаж байсан. Үүнээс гадна 2008-2009 онд Сангийн яамны хэвлэлийн төлөөлөгч, 2014-2015 онд БСШУЯамны Сайдын зөвлөхөөр ажиллаж байжээ. Б.Отгонбат нь “Дэлхийн боловсролыг Монголдоо” уриатай Глобал Удирдагч Их сургууль (ГУИС)-иараа дамжуулан олон мянган Монгол залуусыг дэлхийн алдартай их дээд сургуулиудад суралцахад нь гүүр болж яваа залуу хүн юм. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэдлэг боловсролтой ноён Б.Отгобатын ажлын туршлага, шинэлэг арга барил, удирдлага дор жижиг дунд, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч бүр ирээдүйд их амжилт руу хөтлөгдөнө гэдэгт итгэл төгс байна.


Б.ОТГОНБАТЫН ТАНИЛЦУУЛГЫГ ДУРЬДВАЛ 

Боловсрол: 

Ажлын туршлага: 

Сонгуульт ажил: 

Сүүлийн 16 жил боловсролын салбарт тасралтгүй ажиллаж манлайлал, стратеги,  байгууллагын хөгжлийн сэдвээр бакалавр, магистрын түвшинд хичээл заадаг. Америкт болон  Тайваньд суралцах боломж ,Тагтан дээр зэрэг бэстсэллэр номнуудын зохиогч бөгөөд “Глобал СИӨ“, “Глобал Удирдагч“ телевизийн төслүүдийг санаачлан ажилласан. Тэрээр Харвардын жинхэнэ манлайллын хөтөлбөрийг Монголдоо нутагшуулж уг хөтөлбөрийг анхлан магистрын түвшний хөгжлийн хөтөлбөр болгон хөгжүүлэн ажиллаж байна. Б.Отгонбат нь Глобал Удирдагч их сургуулийн захирлуудын зөвлөлийн дарга бөгөөд сургуулийн алсын хараа, эрхэм зорилгод уялдуулан стратегийн зорилтуудын хэрэгжилтэнд хяналт тавьж удирдлагаар ханган ажилладаг. 


“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны нийт гишүүд, дэмжигчид, Удирдах зөвлөлийн баг бүрэлдэхүүний өмнөөс дэд ерөнхийлөгч Б.Отгонбат-д ажлын амжилт хүсье.