Монгол орон даяар салбар хороотой тус холбоо үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлэх, төслийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд шат дараатай олон үйл ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд холбооны дэд ерөнхийлөгчийн томиллоо.
ББДХ-ны Дэд Ерөнхийлөгчөөр томилогдсон Ц.Бат-Эрдэнэ МУИС –ийг Олон Улсын Худалдааны Менежер мэргэжлээр дүүргэсний зэрэгцээ БНСУ, ОХУ-д халаалтын шийдлийн чиглэлд ажиллаж байсан туршлага дээрээ тулгуурлан цахилгаан халаагуур, төмөр хийцийн үйлдвэрлэлийн “Хабрид Хаус” компанийг байгуулсан. Тус компани -40 хэмд цахилгаан халаагуур ашиглахгүй, гал түлх шаардлагагүйгээр дулаан өвөлжих шийдэл бүхий байшин барих технологи нэвтрүүлсэн нь Монголд төдийгүй дэлхийд байхгүй технологийн шийдэл гэдгээрээ олны анхаарлыг татаж байна. Дээрх технологийн шийдлийн дагуу тус компанийн хамт олон жишиг хотхон барих ажлыг эхлүүлээд байгаа юм. Ц.Бат-Эрдэнэ захирал ББДХ-ны гишүүд буюу ЖДҮ эрхлэгчидтэй хамтран гаднын зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нэвтрүүлэх чиглэлд цаашид нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.