2015 онд 21 аймаг, 7 дүүрэгт салбартайгаар байгуулагдан өнөөдрийг хүртэл жижиг дунд үйлдвэрлэгч, баялаг бүтээгч нарыг дэмжин ажилласаар ирсэн “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны удирдах зөвлөлийн ээлжит хурал өнгөрөгч долоо хоногт цахимаар болж, уг хуралдаанаар “Монпеллетс” компанийн захирал Б.Цогбадрахыг ББДХ-ны ерөнхийлөгчийн Ерөнхий зөвлөхөөр томиллоо. 

Б. Цогбадрахын ажлын туршлагыг дурьдвал: 

тус тус ажиллаж байгаа аж үйлдвэрийн салбарын мэргэшсэн зөвлөх юм. 


“МОНПЕЛЛЕТС” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Б.ЦОГБАДРАХ :
Ерөөсөө л энэ холбоонд би сайн дураараа элссэн. Сайхан ч нэвтрүүлэг хийдэг. Хамгийн гол нь нилээн суурьтай болчихсон. Ялангуяа энэ баялаг бүтээгч дотроосоо тодорхой хэмжээгээр ард түмэндээ танигдаад ирсэн ийм сайхан залуучуудыг нэгтгээд Энэ холбоогоо л хүчтэй болгоё гэж бодож байна. Нэн түрүүнд Холбооныхоо гадаад харилцааг эрчимжүүлэх төлөвлөгөөг барьж ажиллах нь зүйтэй гэж харж байна. 
Гадаад харилцаа бол Монголын үйлдвэрлэгчдийг тэр дундаа холбооны гишүүн байгууллага болоод өрхийн үйлдвэрлэгч нарыг  өөд нь татах хамгийн том бололцоо гэж харж байгаа. Хамгийн түрүүнд холбооныхоо бүх мэдээллийг гадаад хэл дээр гаргах төлөвлөгөө байна.