“Токио-2020” Олимпийн наадмын усан спортын төрөлд оролцох Монголын баг, тамирчдын нэрс албан ёсоор баталгаажсан мэдээг Монголын олимпын хорооноос зарлалаа.

Эрэгтэйчүүдийн чөлөөт сэлэлтийн 50 метрийн зайд Олон улсын хэмжээний мастер /ОУХМ/ М.Дэлгэрхүү, эмэгтэйчүүдийн тус төрөл, зайд улсынхаа дээд амжилтыг 33 удаа шинэчлэн тогтоогоод буй ОУХМ Б.Энххүслэн нар тодров.Ташрамд дурдахад энэ удаагийн зуны олимпийн наадамд Монголын баг, тамирчид түүхэндээ хамгийн олон буюу 10 спортын төрөлд тоосоо өргөнө.