Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 21.2 дах хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 230 дугаар тогтоол батлагдан гарсан.

Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан “Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 2010 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 237 дугаар тогтоолыг  хүчингүй болсонд тооцжээ. 

“Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 230 дугаар тогтоолыг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Эх сурвалж : https://ikon.mn/