12-15 НАСТАЙ ХҮҮХДҮҮДТЭЙ ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД: Улаанбаатар хотод 23 суурин цэгт, 36 багийн 262 эмч, ажилчид 12594 иргэнийг дархлаажуулна. Мөн өнөөдрөөс /06.28/ эхлэн 12-15 насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр Pfizer вакцинаар дархлаажуулалтад хамруулна. Дархлаажуулалтад хамрагдах хүүхдүүдэд Pfizer үйлдвэрийн вакцин хийх юм. Хүүхдээ дархлаажуулалтад хамруулахыг хүссэн эцэг эх, асран хамгаалагч нь харьяа дүүргийнхээ Pfizer вакцин хийж буй дархлаажуулалтын цэгт хамт очиж зөвшөөрлийг хуудас бөглөх учиртай. ЭМЯ-наас баталсан зөвшөөрлийн хуудаст вакцины талаарх танилцуулга, хийлгэсний дараа үзүүлэх урвал зэрэг мэдээлэл багтсан бөгөөд тэдгээр мэдээллээс асууж тодруулах зүйл байвал дархлаажуулалтын эмчээр тайлбарлуулах боломжтой аж.
Нийслэл хотод 12-15 насны 100 мянга гаруй хүүхэд байдаг бөгөөд давтан тунг 21 хоногийн дараа хийлгэнэ.
12-15 НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙГ ВАКЦИНЖУУЛАХ ЦЭГҮҮД:
Эх сурвалж: https://news.mn/