Жижиг, дунд, үйлдвэрийг хөгжүүлэх дэлхийн өдрийг тохиолдуулан “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” баярын хурлаа хийж зарим баялаг бүтээгчдэдээ холбооны нэрэмжит шагналаа гардууллаа.

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос анхлан хэрэгжүүлсэн “Баялаг бүтээгч” төсөл хөтөлбөр өдгөө хоёрдугаар шатны төслөө хэрэгжүүлж эхлээд байна.  2015 оноос хэрэгжсэн уг төслийн хүрээнд нийт 800 гаруй үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг орон даяар сурталчлан таниулсан ба өнгөрөгч 3 сараас эхэлсэн хоёр дахь шатны төсөлд 20 гаруй үйлдвэрлэл эрхлэгчид хамрагдаад байгаа юм.

Ажил хэрэгч, бизнес уулзалтын үеэр ЖДҮ эрхлэгчид үйлдвэрлэлийн салбарт тулгарч буй саад бэрхшээлээ ярилцан, харилцан туршлага солилцож, импортлогч орноос эх орондоо бүтээгч, экспортлогч орон болохын төлөө цаашид нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.

Түүнчлэн баялаг бүтээгч, үйлдвэрлэгчид  хамтын ажиллагааны цар хүрээгээ тэлж, олон гарц гаргалаа боломж шийдлүүд нээгдэж байгаа нь “Баялаг бүтээгч” нэвтрүүлгийн үр дүн гэдгийг онцолж байлаа.

Уулзалтын үеэр Монгол улсын эдийн засаг, үйлдвэрлэлийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, Үндэсний баялаг бүтээхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэгчдийг Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны нэрэмжит “Баялаг бүтээгч” одон, медалиар шагналаа.