Монголдоо цахилгаан халаагуур үйлдвэрлэдэг “Hybrid House” ХХК “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны гишүүн боллоо. Тус компани нь 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нарны дулааныг өөртөө шингээж халаадаг байшин үйлдвэрлэдэг. Хот хөдөөгийн 3000 орчим айлыг халаалттай болгосон.
Hybrid house компанийн Монголдоо хэрэгжүүлж буй энэхүү цахилгаан халаалтын байшин барих технологи нь айл өрх бүрд өгөөжөө өгхөөс гадна утаа униар байгал орчины бохирдолт гээд маш олон талын ач холбогдолтой. Эх орондоо хайртай Баялаг бүтээгч залуусын түүчээ хөдөлмөрч залуу Ц.Бат-Эрдэнээр удирдуулсан түүний хамт олон өнөөдөр эх орондоо хэрэгтэй чухал үйлдвэрлэлийг бий болгож чаджээ.
Hybrid Халаагуурын онцлог, давуу тал
- Эрчим хүчний хэмнэлттэй,
- Үйлдвэрийн баталгаат хугацаатай,
- Агаар хуурайшиулахгүй
- Хүүхдэд ээлтэй
- Цахилгаан хүчдэл голохгүй
Тус хамт олны хэрэгжүүлж буй төслийг дурьдвал
Hybrid house компани ТОСК, ТОС, GIZ тэй хамтран гэр хороололд жишиг хотхон барихаар төлөвлөж байна. Энэхүү төсөл нь:
- Төвийн цэвэр устай.
- Бохироо 98 хувь хүртэл цэвэршүүлэн дахин ашиглах боломж бүхий цэвэрлэх байгууламжтай.
- Үерийн болон бохир ус зайлуулах нэгдсэн системтэй.
- Хүнсний нарийн ногоогоо өөрснөө тариад хэрэглэж болох өвлийн хүлэмжтэй.
- 100 хувь нарны илчийг өөртөө шингээн халаах hybrid технологи бүхий мини хотхон юм.
Энэхүү хотхонд иргэн 100 с 140 м кв өмчлөлийн газрыг худалдан авч урьдчилгаа 7.8 сая төгрөг төлөөд Германы хамтын нийгэмлэгийн төсөлд хамрагдан 18 сая төгрөгийн татаас аваад 52 сая төгрөгний үлдэгдлийг ипотекийн зээлэнд хамрагдан халаалтанд зарцуулах мөнгөө зээлэндээ өгч 60 м кв ашигтай талбай бүхий Townhouse тай болох боломжтой юм байна.
Hybrid House компаний төсөл болон байшин захиалгын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ АВНА УУ
Дашрамд дурьдахад зах зээл дээр Усан халаагуур суурилуулах, засварлах үйл ажиллагаагаар олонд танигдсан тус хамт олон шинээр “Hybrid Heater “ ХХК төмөр хийцийн үйлдвэрээ гаргаад байна.
Нийтэлсэн Г.Лхагвадулам