Шадар сайд С.Амарсайхан Ковидтой тэмцэх хуульд (Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай) нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барив. Дараах агуулгаар нэмэлт, өөрчлөлтийг боловсруулжээ:

2021 оны Төсвийн тухай хуулиар Засгийн газрын нөөц сангийн хөрөнгийг 40 тэрбумаар баталсан ч зургадугаар сарын 15 гэхэд зарцуулах дүн 52.4 тэрбум болж, санхүүгийн хүндрэлийг шийдэх хэрэгтэй болжээ. Түүнээс гадна гүйцэтгэл нь хангалтгүй байгаа Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг Засгийн газарт олгох хэрэгтэй гэж үзжээ.
Ковидтой тэмцэх хуулийг өнгөрөгч 2020 оны дөрөвдүгээр сард баталж, 2020 оны 12 дугаар сар, нэгдүгээр сард нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.