Шинэ төрлийн коронавирусний халдвар гарч, цар тахал дэгдсэнээс хойш хүн болгон эрүүл мэндэд ашигтай хүнс хоол хэрэглэхийг хүсдэг болсон.
Эрүүл мэндэд тустай, эко гэгдсэн мөөг, жимс, ногоо тэр дороо л зарагдаж байлаа. Энэтхэгийн куркума, хятад саримс, бразил жимс асаи, монгол чацаргана гээд л. Энэ удаад Нигерийн нэгэн эмэгтэй цагаан гаагаар яаж баяжсан талаар хүүрнэе.
Нигерийн Кадуна хотын захад 5 га талбайд цагаан гаа тариалдаг Карима хэмээх энэ эмэгтэй “Цагаан гаа сурагласан хүний тоо цар тахлын үед эрс нэмэгдсэн” гэж ярьж байна.
Хэрэв түүнд мөнгө байсан бол маш том талбайд цагаан гаа тарих байсан гэнэ.
Гэхдээ тэр цагаан гааны ачаар баяжсан. Одоо Миллениум-Ситид шинэ байшин бариулж байгаа.
Байшин төдийгүй бүтээгдэхүүн хадгалах том агуулах ч бас барина.
Дөнгөж хураасан цагаан гаа хатаасан, хувааснаасаа илүү үнэтэй байдаг.
Цар тахал эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн болгоны үнийг өсгөжээ.
Хоёр жилийн өмнө 50 кг-ийн шуудайтай Цагаан гаа 13 доллар байсан бол одоо 39 доллар хүрчээ.
Цагаан гаагаар олон төрлийн эм бэлтгэдэг.
Карима өөрөө ковид тусаад, саримстай цагаан гаа хэрэглэж эдгэрсэн гэнэ.
Одоо тэр баяжсан тул ажилчин хөлсөлдөг болсон.
Эх сурвалж: https://news.zindaa.mn/