Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Үндэсний номын баярт” “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” 2 дахь жилдээ оролцож байна.

Үүсгэн байгуулагдсан цагаас ЖДҮ-ийн эрх ашгийг хамгаалж дуу хоолой нь болсоор ирсэн тус холбоо бичил, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн тухай өгүүлэх нэмэлт хачиргүй, үнэн бодит мэдээлэл баримтаар дүүрэн “Бөгтөр ЖДҮ”, “Баялаг бүтээгч” номуудаа танилцуулж байна.  “Бөгтөр ЖДҮ” номын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгарч буй саад бэрхшээл болоод олон улсад энэ салбартаа хэрхэн анхаарч, ач холбогдол өгч ажилладаг талаар дэлгэрэнгүй дурдсан нь гарааны бизнес эрхлэгчдийн хувьд туршлага судлах гарын авлага болоод байна.

Уншигч та бүхэн номын баярт зочилж “Бөгтөр ЖДҮ” номоо 50 хувийн хямдралтай үнээр худалдан авч оюуны хөрөнгө оруулалтад хувь нэмрээ оруулаарай.