МУ-ын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын 2021 оны зургаадугаар сарын 02-ны өдрийн зарлигаар “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Чиглэл ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал Ц.Бумцэнд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” – гоор шагнууллаа. Ц.Бумцэнд нь улсад 43 жил тасралтгүй ажилласан, салбартаа тэргүүлэгч компанийн төлөөлөл юм.
ББДХ-ны УЗ-ийн гишүүн Ц.Бумцэнд: Монголын мянга мянган баялаг бүтээгчдийн төлөөлөл болоод төрийн дээд одон медаль гардаж авсандаа тулын баяртай байна. Миний хувьд монгол улсынхаа худалдааны салбарын Чиглэл компанийг үүсгэн байгуулагч билээ.
Манай компанийн хувьд энэ жил 31 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа төдийгүй 100 гаруй ажлын байрыг бий болгоод явж байгаа салбартаа тэргүүлэгч компани. Үүний урд худалдааны тоног төхөөрөмжийн засварын газарт 13 жил ажилласан. Ингээд 43 жилийн түүхтэй ажилласан. Ингээд улсад 43 жил ажилласан зүтгэлийг минь үнэлж “Хөдөлмөрийн гавьяа”-ны улаан тугийн одонгоор шагнуулсандаа баяртай байна. Хамт олон, баялаг бүтээгч нартаа баярласан талархсанаа илэрхийлье.
ЖДҮ-тэй холбоотой олон хуулиудад өөрчлөлт оруулахад манай холбоо тодорхой хэмжээний үүргээ гүйцэтгэж чадсан гэж ойлгож байна.
ЖДҮ-тэй холбоотой олон хуулиудад өөрчлөлт оруулахад манай холбоо тодорхой хэмжээний үүргээ гүйцэтгэж чадсан гэж ойлгож байна Монголын баялаг бүтээгчдийн төлөө тууштай тэмцэж байгаа “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” болон тус холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаярт баярлалаа. Бид “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-г байгуулаад 6 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ холбоо бол үнэхээр нийгмийн захиалгаар, үйлдвэрлэгч нарын захиалгаар бүтээгдсэн ийм л холбоо. Холбоо маань 6 жил тасралтгүй тууштай ажиллаж, төв хөдөө орон нутгийн баялаг бүтээгчдийн дуу хоолойг олонд хүргэсэн, түмэнд түгээсэн. Хийж байгаа ажлыг нь түмэнд сурталчилсан ийм холбоо үнэхээр ажлын амжилттай байлаа.
Цаашид бидэнд хийх ажил их байгаа. Ингээд Баялаг бүтээгчдийн дуу хоолой болсон тус холбооны бүх гишүүд дэмжигчид, үйлдвэрлэгч нартаа ажилд нь амжилт хүсье. Баярлалаа.
Нийтэлсэн Г.Лхагвадулам