Малын гаралтай түүхий эдийн хаягдлыг боловсруулах Монголын анхны үйлдвэр болох Протейн үйлдвэр “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-нд нэгдлээ. 
Протейн үйлдвэр нь Улаанбаатар хотын мах боловсруулах хамгийн том цэг болох Эмээлтэд байрладаг бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Итали технологийг Монгол Улсдаа анх удаа нэвтрүүлж, малын гаралтай түүхий эдийн хаягдлыг боловсруулж байна. Монгол улсынхаа үйлдвэрлэлийн инновацид шоо шинэ дэвшилтэд технологийг нэвтрүүлэн байгаль орчныхоо экологийн системийг нөхөн сэргээх чиглэлээр ажиллаж буй тус үйлдвэрийн захирал, үүсгэн байгуулагч Н.Оюунбат “Баялаг бүтээгч” цуврал нэвтрүүлгийн зочноор оролцсон бөгөөд гишүүнээр элссэн үнэмлэхийг энэ сарын 23-ны өдөр зохион байгуулсан Баялаг бүтээгч нэвтрүүлгийн үеэр тус холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр гардууллаа. 

“Миний хамгийн их бодож хүсэж мөрөөдөж явсан зүйл бол дэлхий дээр аюултай хог хаягдал хаашаа яваад байна вэ? Яагаад энэ хаягдлуудыг ясыг газар дээр зүгээр хаяад байгаа юм.  Экспортын махны 20-30 хувь нь мах болж гарч ирдэг. Гэтэл үлдсэнийг нь буюу 70 хувийг нь хаягдал гээд хаячихдаг.  Тиймээс бид бүтэн хоёр жил судалсны эцэст Италийн “Impianti Carrera” компанийн үйлдвэрлэлээр европ стандартаар энэ үйлдвэрээ байгуулсан юм. Ингэснээр аюултай хог хаягдлаас салах, эрүүл малынхаа үр шимийг үйлдвэрлэж боловсруулан шувуу, гахай зэрэг мал амьтдыг тэжээж, эрүүл хүнс хэрэглэх, байгаль орчныг бохирдуулж буй хаягдлыг ашиглах нь бидний гол зорилго.

хэмээн сэтгэл дүүрэн ярих хатагтай Н.Оюунбатын эх орноо, байгаль дэлхийгээ гэсэн сэтгэл бизнесийн салбарын хүн бүрт нэгийг бодогдуулахаар байлаа.  
Протейн үйлдвэр нь малын хаягдал түүхий эдийг өндөр чанарт боловсруулсан “Бона” бордоо, мах ясны гурил, амвтны гаралтай тос үйлдвэрлэж байна.

Бона нь бүх төрлийн ургамал, жимс, ногоонд дээд зэргийн шим тэжээл өгөх Монгол орны бэлчээрийн малын ясаар үйлдвэрлэсэн 100% байгалийн гаралтай бордоо юм.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, евро стандартын малын ясны бордоо нь азот, фосфор, кали, кальци, уураг магнигаар баялаг тул мод болон бүх төрлийн ургамлын ган зуданд тэсвэртэй байдлыг сайжруулна.

Үнийн мэдээлэл:

 АМЬТНЫ ГАРАЛТАЙ ТОС:

Амьтны гаралтай тос нь техникийн тос, малын тэжээл, савангийн үйлдвэрийн, глицерин, фото хэвлэл, гоо сайхны бүтээгдэхүүнүүд, лак будаг зэрэг үйлдвэрүүдэд ашиглагддаг түүхий эд. Уг тосны эрэлт нь дэлхийн зах зээлд өндөр эрэлттэй байдаг стратегийн чухал ач холбогдолтой бүтээгдэхүүн юм. 
ХҮЧИТ адууны тэжээл


“ХҮЧИТ” тэжээлийн давуу талууд:
Гүүний саамны гарцыг 30-50% нэмэгдүүлнэ.
Унага өсгөлүүн, биерхүү, эрч хүчтэй болно.
Адууны яс, үе мөч болон шөрмөсийг бэхжүүлнэ.
Адууны дотуур тамирыг хурдан хугацаанд сэргээнэ.
Хурдан морины булчингийн хөгжил болон хурд хүчийг мэдэгдэхүйц сайжруулна.
Олон төрлийн үл орлогдох амин хүчлүүд, зэс, төмөр, манган, цайр зэрэг микро болон кальци, фосфор, кали, натри, магни зэрэг макро эрдэс бодисоор баялаг.
Омега 3-6-9 болон калийн агууламжтай.
Хэрэглэх заавар: Шууд болон бусад тэжээлтэй хольж хэрэглэнэ.
Тэжээлийн дутагдалд орж, эцэж доройтсон адууг хурдан хугацаанд тэнхрүүлнэ.
Орц найрлага: Уургийн өндөр агууламжтай мах, ясны гурил, эрдэс, бодис, микроэлементүүд, үл орлогдох амин хүчлүүд, буталсан овъёос.
Хоногт хэрэглэх хэмжээ:
Унаганд өдөрт 400 грамаар дангаар болон тэжээлтэй нь хольж өгнө.
Адуунд өдөр 600-700 грамаар дангаар болон тэжээлтэй нь хольж өгнө.
Үзүүлэлтүүд:
Уураг ≥36%
Тослог ≤10%
Кальци ≥8%
Чийглэг ≤7%
Үнслэг ≤25%
Нүүрс ус ≥3.5
Илчлэг кКал ≥251.8
Савлагаа: 25кг
Үнэ: 49,000₮


Эх орондоо баялаг бүтээж байгаа бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн түүчээ болсон Үндэсний үйлдвэрлэгч хатагтай Н.Оюунбат болон Протейн үйлдвэрийн хамт олон Монголын нийт баялаг бүтээгчдийн өмнөөс ажлын амжилт хүсье.

НИЙТЭЛСЭН: Г.Лхагвадулам