Иргэний агаарын тээврийн үйлчилгээ үзүүлдэг Аэро Монголиа ХХК Япон улсын Токио, Осака, Фукуока хотууд руу нисэх шинэ онгоцтой болжээ.

Airbus компанийн “A319” маркийн уг онгоц одоогоор Англид байгаа бөгөөд лого байршуулж будаж дууссаны дараа тавдугаар сарын 10-нд Улаанбаатарт ирэх аж.

Тус компани Өмнө нь “F100”, “E145” гэсэн тийрэлтэт хөдөлгүүртэй онгоцтой байсан. Харин A319 нь эдгээрээс харьцангуй том буюу 141 хүний суудалтай бөгөөд 871 км/ц хүртэл хурдлах чадвартай.

Дунджаар 6,940 км замыг нэг удаа туулах чадвартай уг онгоц 11,900–12,500 метр өндөрт хөөрөх бөгөөд 40 тонн жинтэй юм.

Каргоны багтаамж – 27.7 м.куб
Их биеийн урт – 33.84 м
Хөдөлгүүр – CFM56-5B 1.73 м
Бүхээгийн өргөн – 3.70 м
Их биеийн өндөр – 4.14 м

Далавчны нийт урт – 35.8 м