Өнөөдөр эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдол бүхий жижиг, дунд үйлдвэрийн бизнес нь дэлхийн олон оронд хурдацтай хөгжиж тухайн орныхоо төдийгүй олон улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийн суурь болох нь практикаар нотлогдоод байна. Хөгжингүй орнуудын аж үйлдвэрийн салбарт нийт үйлдвэрийн ойролцоогоор 70-90%-ийг нь жижиг, дунд үйлдвэрүүд эзэлж байна. Гадаад орнуудын жижиг, дунд үйлдвэрийн секторын хөгжлийн байдлаас авч үзэхэд, ЖДҮ-ийн хөгжлийн түвшин нь тухайн орны эдийн засгийн хөгжлийн түвшинг шууд тодорхойлдог гэж хэлж болно.

Бизнес эрхлэлтийн таатай нөхцөл бүрдүүлсэн байдлаараа дэлхийд тэргүүлдэг эхний 5 орныг дурьдвал

  1. Сингапур,
  2. Гонконг,
  3. Шинэ Зеланд,
  4. АНУ,
  5. Дани улсууд ажээ.

Уг үнэлгээг

Үүнээс харахад нэг улсыг онцгойлон дурьдмаар санагдлаа.

Сингапур бол төрж өсч, амьдрахад хамгийн таатай улс орнуудын нэг яахын аргагүй мөн билээ. Орчин үеийн залуус бүрийн аялах зугаалах, сур боловсрох хүсэл эрмэлзлэлийг төрүүлдэг орны нэг. Харин 700 гаранхан км2 газар нутагтай, загасны тосгоноос эх үүдэлтэй арлын орон өнөөдөр яаж дэлхийн номер нэг хөгжилтэй улс орон болж чадав?

1965 онд сүйрэх тавилантай байсан энэ улс дэлхийн хамгийн өндөр хөгжсөн орны нэг болж чадсан явдал нь өөрөө ер бусын түүх билээ

СИНГАПУР : Сингапур нь тусгаар тогтносноор улсын амьдрах стандарт нэмэгджээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт болон улсын удирдлагатай аж үйлдвэржилт нь цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэлт, нефтийн гаралтай химийн бодис үйлдвэрлэлт, аялал жуулчлал, санхүүгийн үйлчилгээ, мөн уламжлалт худалдааны баазууд дээр тулгуурласан орчин үеийн эдийн засгийг бүтээж чаджээ. Сингапур нь 1 хүнд оногдох ҮНБ-ээр тооцвол дэлхийн 6 дахь баян орон юм. Мөн гадаад арилжааны нөөцөндөө 171.7353 тэрбум америк доллартай.

Сингапур улс 2021 оны 8 сарын 9-ний өдөр 56 нас хүрлээ. Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн амжилттай нийгмийг цогцлоож чадсан улс бол яахын аргагүй Сингапур улс юм. Өөрөөр хэлбэл дэлхийн бусад оронтой хурьцуулбал Сингапур улс нийт иргэдийнхээ амьжиргааг бүх талаар өв тэгш, хамгийн богино хугацаанд дээшлүүлж амжжээ.

Сингапур 1965 онд Малайзын бүрэлдэхүүнээс хөөгдөж, өөрсдийн хүсээгүй тусгаар тогтнолыг олох үед ердөө л гуравдагч ертөнцийн буурай орон байлаа. Нэг хүнд ногдох орлого нь 500 ам.доллар байсан нь тухай үеийн Гана улсынхтай зэрэгцэж байв. Бүр яадгаа алдсан ядуу байгаагүй ч тэжээлийн дутагдал нийтлэг байжээ.

Тэгвэл өнөөдрийн байдлаар Сингапурын нэг хүнд ногдох орлого 500 ам.доллараас 55,000 ам.долларт хүрч огцом цойлсон нь шинээр тусгаар тогтносон бусад аль ч орны хүрээгүй том амжилт юм. Сингапурын эдийн засгийн энэ онцгой амжилтын түүх бол ердөө л гайхамшиг гэлтэй.

Шинэ төрсөн Сингапурын нялхас дэлхийн хамгийн сайн боловсролын тогтолцоогоор дамжих ерөөлтэй байна . Нийгмийн бусад олон шалгуур үзүүлэлтээр Сингапур улс дэлхийд тэргүүлж байна. Сингапур улсын иргэдийн 90% нь өнөөдөр өөрсдийн өмчилдөг орон сууцанд амьдарч байна. Энэ үзүүлэлтээрээ мөн л дэлхийд тэргүүлж байна. Цаашилбал орлогоороо нийгмийн доод 20% -д багтдаг айл өрхүүдийн 80% нь өөрийн орон сууцанд амьдарч байна. Нийгмийн Халамжийн Төв Сангийн (Central Provident Fund) тусламжтайгаар хурдацтай өссөн цалин хөлс, заавал төлөх ёстой нийгмийн даатгалын хадгаламжаа ашиглаж байр авах боломжоор хангасан чанд тогтолцооны дүнд өөрийн байртай айл өрхийн тоо ер бусын өндөр хэмжээнд хүрчээ.

Авлига бол гуравдагч ертөнцийн орнуудын ихэнхи нь яагаад өөдөлдөггүйн цорын бөгөөд хамгийн том шалтгаан мөн

Тэгэхээр Сингапур хэрхэн яаж ийм өв тэгш хөгжилд хүрч чадав? Хамгийн энгийн хариулт бол ер бусын сайн манлайлал.  Авлига бол гуравдагч ертөнцийн орнуудын ихэнхи нь яагаад өөдөлдөггүйн цорын бөгөөд хамгийн том шалтгаан мөн. Сингапурын үндсийг тавьсан эрхмүүдийн хамгийн агуу бяр тэнхээ бол тэдний “өршөөлгүйгээр шударга ёсыг баримталдаг” чанар юм. Дээр нь бүгдээрээ сүйхээтэй, овжин байж чаддаг байсан нь бодлогоо хэрэгжүүлэхэд нэмэр болсныг дурдах ёстой.

Дэлхийн хамгийн чадварлаг хүмүүс Сингапурын иргэн болж өөрсдийн уугуул иргэншлээс татгалзаж байна

Бас нэг үнэн зүйл бол америк, европ гэх мэт дэлхийн хамгийн чадварлаг хүмүүс Сингапурын иргэн болж өөрсдийн уугуул иргэншлээс татгалзаж байгаа явдал. Магадгүй барууны хэвлэл мэдээллийнхний анзаарч түвдээгүй нэг зүйлийг энэ хүмүүс анзаарч чадсан байх: Сингапур бол төрж өсч, амьдрахад хамгийн таатай улс орнуудын нэг. 1965 онд сүйрэх тавилантай байсан энэ улс дэлхийн хамгийн өндөр хөгжсөн орны нэг болж чадсан явдал нь өөрөө ер бусын түүх билээ.

Эх сурвалж :

НИЙТЭЛСЭН Г.ЛХАГВАДУЛАМ