Буурай 83 настай. Нэр нь Ө.Ундрах. 1938 онд Өмнөговь аймагт төрсөн тэрбээр 10 хүүхэд төрүүлж өсгөсөн, өдгөө ач, зээ, гуч, дөч, зээнцэрээ тойруулсан өнөр бүлийн “Өндөр ээж” болжээ. Автын цахилгаанчин явсан ажилсаг бүсгүйн гэрийн гадаа орос тэрэгнүүд эгнэж зогсоод оношлуулах ээлжээ хүлээдэг байсан гэдэг. Залуугийн гарын ур дүйтэй Ө.Ундрах нас дээр гарсан ч гараа хумхиад суухыг хүссэнгүй. Гарын доорх материалаар үр ачийнхаа оймс, гэрт өмсөхөд зориулсан углааш нэхэж сууна.Ажлаа амжуулахын хажуугаар хүүхдүүддээ оймс, малгай, ороолт, цамц, бээлий зэргийг нэхээд өмсчүүлчихдэг залуугийн дадал, төрх нь одоо ч хэвээрээ байгаа нь энэ. Цагийн үр бүтээлтэй өнгөрүүлэх нь “Өндөр ээж”-д чухал учраас зүгээр суухаас илүүтэй юм нэхэхэд зориулна. Хажуугаар нь хоолоо өөрөө хийж, гэрээ цэмцийтэл цэвэрлэчихэнэ. Өдий насны хүнд “ахадсан” ачаа байж болох ч Ө.Ундрахын хувьд цэгцтэй байдал, идэвхтэй хөдөлгөөн, хамгийн гол нь цаг бол алт гэмээр
“Ээжийнхээ буянд би, бидний хүүхдийн хөл даарч үзээгүй. Хүний хүүхэд минийхээс ялгаа юу байх вэ. Чаддаг зүйлээрээ хүнд тусалж, баярлуулах шиг сайхан зүйл хаана байхав. Нэхэж өгнө өө гээд л зүү утсаа бариад суучихдаг” хэмээн хүү Ш.Нацагдорж ярив. Ө.Ундрах гуай ч өмсөхөд хөлөнд эвтэйхэн, сэтгэлд нийцэх оймс нэхэж өгнө. Захиалгаар хийлгэсэн зарим нь баярласан сэтгэлээ илэрхийлж цайных нь сүү, нэхмэлийнх нь утсыг өгнө. Оймс нэхдэг байсан тэрбээр өдгөө загвараа өөрчилж, гэрт өмсөх углаашны загвар гаргаж, түүнийгээ хийж эхэлжээ