“ЖДҮ ба хоёр их наяд” ярилцлагын буланд эдийн засагч Ч.Отгочулууг урилаа. 

-Цар тахал дэлхий нийтийг нөмөрлөө. Бүх л эдийн засаг уналттай байгаа энэ үед 10 их наядын хөтөлбөр баталлаа. Эдийн засагч, судлаач хүний хувьд юу гэж харж байна?

Макро эдийн засагчид том хүчин зүйлүүдээр нь авч судалдаг. Мөнгөний бодлого, төсвийн бодлого,  ажилгүйдэл, хөдөлмөр эрхлэлт энэ үзэгдлүүдийн хооронд ямар уялдаа холбоо байна гэхчилэн том зургаар нь судалдаг. Энэ өнцгөөс харахад манай улсад явж байгаа арван их наядын хөтөлбөр мессеж өгч байгаа гэдгээрээ зөв. Учир нь хүмүүс сандарсан хүнд үед төр засгаас хаяхгүй. Бургас энд байна шүү гэж байгаа нь сайн хэрэг. Хамгийн гол нь эзэндээ очих ёстой л гэж харж байгаа. Арван их наяд дотроо хоёр их наяд нь ЖДҮ-д өгөх юм байна. Сангийн сайдын танилцуулгаас харахад 4500-500 ААН-д өгөх зорилго тавьснаас 1700 орчим ААН-д өгсөн юм байна. Одоогоор 20 хувийн хэрэгжилттэй байгаа юм байна. Анхнаасаа зорилт тавихдаа ЖДҮ-ийн арван хувьд өгөх зорилт тавьсан юм бол үлдсэн 90 хувь нь яах вэ. Хатуу хөл хориог олон сар тавьсны үр дүнд хамгийн их хохирсон салбар бол аялал жуулчлал, нийтийн хоол гэхчилэн эмэгтэйчүүд голчлон ажилладаг салбар. Ямар салбар тэсч үлдсэн бэ гэхээр улсын төсөвтэй ойрхон , сонгуульд ажилласан төсвөөс тендер авах боломжтой газрууд тэсч үлдсэн байгаа юм. Энэ компаниуд хоёр их наядын шалгуурт тэнцэж авах нь гэсэн хардлага надад байгаа юм. Хоёр их наяд угаасаа эргэлтийн хөрөнгөтэй байгаа компаниуд дээр очихвий. Үнэхээр усанд живэх гээд бургас юмуу аврах хантааз хэрэгтэй байгаа хүндээ очихгүй байх магадлал байна.

Цар тахал дэлхий нийтээр аюулт өвчин. Эдийн засаг хэтэрхий их агшиж байна. Манай улс 90 гаруй хувийн импортоос хамааралтай болсноос энэ үеийг ашиглан дотоодын үйлдвэрлэгчдээ босгоод сэргээж авах боломжтой гэж харж байгаа юм. Уг нь гарч ирэхдээ хоёр их наядыг импортыг орлох үндэсний үйлдвэрлэлүүдээ дэмжих гэж гарч ирсэн ч эргэлтийн хөрөнгө дэмжих  гээд өөр агуулгаар хэрэгжээд байх шиг байна?

Харамсалтай нь үйлдвэрлэлийн салбарыг боомилдог гол асуудал нь НӨАТ байгаа. Үүнээс болж маш олон боловсруулах үйлдвэр хаалгаа барьж байна.

Борлуулалтын орлого нь жилд тэрбум төгрөгөөс давангуут НӨАТ төлөгч болдог. Гэтэл 100 сая төгрөгийн НӨАТ төлнө гэдэг ресторанд оршин тогтнох боломжийг нь үгүй хийж байна. Ажлын байрыг дэмжихийн тулд ажлын байрны өртгийг бууруулахад анхаарах нь зөв байсан болов уу. Хоёр их наядын хүрээнд ААН биш хувь иргэдэд маш их зээл гарсан байна. Цаашид ч хувь иргэдэд илүү их зээл олгоно гэсэн санаа байна лээ. Сонгууль бүрийн өмнө олон хүнд бага хэмжээний мөнгө өгч санал худалдаж авах гэж байгаа юм шиг улс төрийн сонирхол байна уу гэж хардаж байна.

Бичил бизнес эрхлэгчдээ дэмжиж байна гэж ойлгоод байгаа л даа?

-Тэр зээлийг авахын тулд заавал 150 сая төгрөгийн барьцаатай, зээлийн муу түүхгүй байх ёстой. Ориг ЖДҮ ховор байгаа байх. Тиймээс зээлийн шаардлагыг илүү бууруулах шаардлагатай төрийн банкийг ЖДҮ дэмжих банк болгох хэрэгтэй гэж боддог. Хуучин ЖДҮ дэмжих сан гэж байсан. Гэвч улс төртэй холбогдсоноос муу нэртэй болсон. Гэвч энэ функц өөрөө хэрэгтэй. Төрийн банк өөрөө боловсролын байгууллага шиг ажиллах ёстой. Ашгийн төлөө биш гэсэн үг л дээ. Одоо бол Төрийн банк  өрсөлдөөд , хадгаламж татаад, зээл гаргаад байна. Хөгжлийн банк стратегийн том зээлүүдийг гаргах ёстой ч харамсалтай нь өнгөрсөн жил бас л сонгуулийн үеэр олон бизнесийн зээл гаргасан. Бас л дандаа улс төрд хамааралтай хүмүүст олгоод байгаа нь нууц биш. Тэгэхээр

 Төрийн банкийг жинхэнэ утгаар нь олон нийтийн банк болгоод тэнд төвлөрсөн олон их наяд төгрөгийг хөдөө орон нутагт байгаа цэвэр үйлдвэрүүдийг санхүүжүүлэх зээл болгож тогтолцоог өөрчлөх ёстой.  

Хөл хорионы  үед иргэн бүрт 300 мянган төгрөг олгохоор нэг их наядыг иргэн бүртээ өгөх нь. Монгол Улс мөнгөтэй болоод иргэн бүртээ өгч байна уу энэ эх үүсвэрийн талаар та яаж харж байна вэ?

-Миний ойлгосноор арван их наяд ч тэр улсын төсвөөс гадуур өөр эх үүсвэрээс санхүүжиж явж байгаа юм байна. Оюутолгой дээр татварын маргаантай байсан. 2009 онд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа энэ энэ татвар дээр хөнгөлөлт үзүүлнэ гэж амласан. 2011 онд Татварын хуульд зарчмын шинжтэй өөрчлөлт орсон. Энэ хуулийн дагуу татвар төлөх байсан. Хөрөнгө оруулагч нар төлөхгүй. Учир нь анх гэрээгээр тохирсон. Маргаан гарвал олон улсын арбитраар шийдвэрлүүлнэ гэсэн. Манайх татварын байгууллага бол олон улсын гэрээ биш. Монгол Улсын хууль үйлчилнэ.тэгэхээр манай улсын хуулийн дагуу шинээр үүссэн нөхцлийн дагуу татвар төлөх ёстой гэж үздэг. Энэ өөрөө явсаар байгаад арбитр дээр очсон байгаа. Манай татварын байгууллага асар их эрх мэдэлтэй болсон. Өөрийн эрх ашгийг хамгаалаад заргалдаад олон суваг байсан бол ихэнхийг хаасан. Татварын маргаан үүссэн үед үндэслэл биш гэсэн заалт орсноос Оюутолгой татвараа төлж, түр дансанд байршуулсан. Анх мэдэгдэхдээ арбитрын шийдвэр гартал үүнийг төсвийн орлогоор бүртгэхгүй гэж мэдэгдэж байсан. Гэтэл гэнэт ЗГ-ын шийдвэр гарч, төсвийн орлого гэж бүртгэе. Гэхдээ Лондоны НҮБ-ын дэргэдэх арбитрт ялна гэсэн нөхцөл тавьсан юм билээ.

Хэрэв олон улсын арбитрын шүүхэд манай улс ялагдах юм бол бид буцааж Оюутолгойн дансанд шилжүүлэх ёстой. Тэр үед улсын төсөв юм уу татварын мөнгөөр буцааж төлөх байх. Хэрэв ялах юм бол ард иргэдэд нэг удаад хүнд хохирлыг зөөллөхөд нь дэмжлэг болох байх гэж харж байна.

Манай эдийн засаг 40 их наяд боллоо нэг их наяд их өдөөгч эм тариа болохгүй.  Өөр арга байхгүй байна. АНУ хүртэл ийм л арга хэмжээ авч байна.

– Банкны мөнгө бол эздийн мөнгө 10 хувь, 90 хувь харилцагчийн мөнгө байгаа. Мөнгөө гаргаад алдвал харилцагчийн мөнгөө алдана гэсэн үг. Тэгэхээр энэ дээр таны гарц, шийдэл юу байна?

-Төрийн банкны хуулийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй гэж харж байна. Төрийн банкны арилжааны статусыг авч хаяад, зоригтой шийдвэр гарсны дараа эрүүгийн хариуцлага хүлээлгэдгийг болих хэрэгтэй. одоо төрийн байгууллага арьсаа хамгаалсан байдалтай байна. Монголбанк ч мөн тийм л бодлого барьж байна. Үүнийг буруутгах ч аргагүй. Учир нь дараа нь УИХ-ын шийдвэртэй юман дээр гарын үсэг зурсны төлөө олон хүн ял авлаа. Тэр хүмүүсийг хувь хүний хувьд буруутгаж болохгүй. Үндсээр нь шийдье гэвэл төрийн банкны тухай хуулийг яаралтай шийдээд , төрийн банкийг даатгалтай нь уяж, зээлийн батлан даалтын сантай уях хэрэгтэй. Хувь хүнд зээл олгож байгаа би сайн ойлгохгүй байгаа. ААН л ажлын байр бий болгоно.

ААН-ийн бий болгосон ажлын байр л хамгийн тогтвортой байна. Хувь хүнд юу ч тохиолдож болно. Хувь хүнд олгосон зээлийг бизнесийн болоод ЖДҮ-ийн зээл гэж үзэхгүй.

Учир нь хөдөлмөрийн харилцаа үүсгэж байгаа газарт л очих ёстой. Хувь хүн бол хувиараа хөдөлмөр эрхлэгч.

ЖДҮ БА 2 ИХ НАДЯ НЭВТРҮҮЛЭГ БҮРЭН ЭХЭЭРЭЭ