Хятадын Tiandi No 1 Beverage Inc компанийн ТУЗ-ийн дарга, тэрбумтан Чень Шэн буянтай үйлс бүтээж, одоо түүндээ харамсаж сууна.

Гуаньху тосгоноос гаралтай Чень ихэд баяжжээ. Ингээд тэрбээр тосгоныхондоо том бэлэг барихаар шийджээ. 2013 онд тэрбээр өөрийнхөө хөрөнгөнөөс 35 сая ам.доллар гаргаж, орон сууц тосгондоо барьж гэнэ. Уг тосгонд нь 190 хүн аж төрдөг байв. Ямар ч байсан Чень 190 хүнээс олон байр барья гээд 258 шилтгээн барьсан аж. Барилгын ажил 3 жилийн дараа дуусаж, 5 өрөөтэй, 2 зочны өрөө, 1 бассейн, 1 гарааштай тансаг орон сууц барьж босгожээ. Түүнчлэн тосгондоо сагсан бөмбөгийн талбай, гол гатлах гүүр хүртэл барьж өгчээ. Энэ нь манай Монгол мөнгөөр тооцвол 80 тэрбум төгрөг бөгөөд тэрээр тосгондоо 258 ширхэг тансаг зэрэглэлийн хаустай хотхон байгуулжээ. 

Хятадын тэрбумтан, бизнесмен Chen Sheng

Мөн 100 ажлын байртай гахайн ферм барихаар төлөвлөж байсан юмсанж. Ингээд Чень тосгоныхноосоо гахайн махаа худалдан авна. Өөрөөр хэлбэл байр сууц бэлэглээд зогсохгүй, ажлын байртай болгохоор төлөвлөжээ. Гэтэл гэнэтийн зүйл тохиолдож гэнэ. Тосгоны иргэд нь хоорондоо муудалцаж, Ченийг тэдэнтэй уулзахаар ирэхэд хэд хэдэн шаардлага тавьж гэнэ. Өсөж том болж байгаа хүүхдүүдэд нь тусдаа орон сууц барьж өг, эсвэл тосгоноосоо явсан төрөл төрөгсдөө ирүүлж, байр сууцтай болгомоор байна гэжээ. Нэг айл бүр төрөөгүй хүүхдэдээ хүртэл байр нэхжээ. Чень уг үйл явдалд үнэхээр ихээр цочирджээ.

1 Хятадын тэрбумтан төрөлх тосгоныхондоо тансаг хауснууд барьж өгсөндөө харамсчээ


Ингээд байр сууцны хуваарилалтын асуудлаар хэрүүл маргаан дэгдэж эхэлсэнд ч сууцанд хэнийг ч оруулаагүй байна. Үүгээр ч зогсохгүй шилтгээнүүдийг хэн ч хамгаалахгүй үлджээ. Зарим байшин нь бүр тоногдсон аж. Чень энэ бүгдэд сэтгэлээр маш их унаж, ийм зүйл болно гэж төсөөлөөгүйгээ ярьжээ. Энэ мөчөөс хойш Чень тосгоныхонтойгоо дахиж харьцахгүй гээд, гахайн фирм, бусад бүтэц барих төлөвлөгөөгөө хүртэл цуцалжээ.