Масс агентлагаас хэрэгжүүлсэн “БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИНЭ” /ЖДҮ-SME/ төслийн 1-р үе шат 2015 оны 1 сараас эхэлж 2020 оны 3 сард өндөрлөж Цар тахлын үед нэвртүүлэгээ түр зогсоосон билээ. Уг төсөл орон нутаг, нийслэлд 5-н жилийн хугацаанд амжилттай хэрэгжиж ирсэн. 5 жил гэдэг нь олон улсын туршлагаар ЖДҮ эрхлэгч багадаа 5 жил тасралтгүй зүтгэж, хөдөлмөрлөж байж зах зээлд гарч ирдэг хугацаа юм. Төслийн хүрээнд 1000 гаруй ЖДҮ нэвтрүүлэг, 400 гаруй зочны цаг, хэлэлцүүлэг, форум, мэдээ сурвалжлага бэлтгэж олон ч баялаг бүтээгчдийг баярлуулж алдаршуулжээ. Энэ нь Монгол орны өнцөг булан бүрт байгаа Үндэсний үйлдвэрлэгчдийг хэрэгцээт бүтээгдэхүүнээ хайж байгаа худалдан авагчидтай холбож өгсөн Үндэсний хэмжээний төсөл байж чадсан. Төсөл хэрэгжиж эхэлсэн цагаас хойш “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” -нь Монголын хамгийн олон үнэнч идэвхитэй гишүүд, дэмжигчидтэй болжээ.

“БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИНЭ” төслийн 2-р үе шат албан ёсоор эхэллээ. Төсөл 2021.03.20 -ноос 2026.03.03 хүртэл 5 жил хэрэгжинэ. Яг энэ үеэр ЖДҮ-2 ихнаядын санхүүжилт давхцаж байгаад билэгшээж байна. Яагаад гэвэл баялаг бүтээгчдэд хамгийн эхэнд тулгамдсан асуудал нь САНХҮҮЖИЛТ – БОДЛОГЫН ДЭМЖЛЭГ байдаг. Уг төслийн хүрээнд энэ томоохон асуудал шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.
Төслийн 2-р үе шат “БАЯЛАГ БҮТЭЭГЧ” /ЖДҮ-SME/ нэвтрүүлэг, “ЖДҮ БА 2 ИХНАЯД” нэвтрүүлэг гэсэн 2 өөр өнгө төрх бүхий цуврал контентоор үзэгч та бүхэнд хүрнэ. Цуврал контентуудын онцлог нь “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн санаачлагч Ч.Даваабаяр өөрөө хөтөлж үүсгэн байгуулагч, захиралуудтай асуудал, шийдлээ ярилцаж, үндэсний үйлдвэрүүдээ эрчимтэй хөгжүүлэх талаархи саналаа “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” -гоороо дамжуулан төрд хүргэх юм.

“БАЯЛАГ БҮТЭЭГЧ-2” нэвтрүүлэг нь 5 жилийн өмнөх “Баялаг бүтээгч-1” нэвтрүүлэгт орж байсан компаниуд өнөөдөр хэрхэн амжилтанд хүрсэн талаар дэлгэрэнгүй харуулах бол “ЖДҮ БА 2 ИХНАЯД” нэвтрүүлэг нь Засгийн газраас хэрэгжүүлж буй “Ажлын байрыг дэмжих 3 жилийн хугацаатай, 3 хувийн хүүтэй зээл”-ийн талаарх үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдийн санал бодлыг онцлох юм.

Ч.Даваабаяр төслийн 2-р үе шатанд комданийн үүсгэн байгуулагч, захирлуудыг урьж оруулах болсон шалтгааныг тайлбарлахдаа:
Япон, Солонгос, Хятад болон бусад ихэнхи хөгжингүй орнуудын туршлагаас үзэхэд компаний захирлууд /ЖДҮ-SME/ 1.Санхүүгээ удирддаг, 2. Ажилчидаа удирддаг, 3. Өдөр тутмын үйл ажиллагаагаа удирддаг, 4. Зорилго, зорилтоо тодорхойлдог учраас тэдний бизнесийн арга барил, ажлын мотиваци, удирдагч хүний харизмыг харуулахыг зорьж байгаа хэмээн онцоллоо.

“БАЯЛАГ БҮТЭЭГЧ” нэвтрүүлэг №1: Наш өндөгний үйлдвэр, “Нионшэль” ХХК-ийн захирал, МУ-ын Аварга фермер Т. Далантай (Нэвтрүүлэг 2021.03.29-с 04.04-г дуустал өдөр бүр ETV HD телевизээр 19:00 цагт, Масс телевизээр 20:30 цагт тус тус цацагдана)

“БАЯЛАГ БҮТЭЭГЧ” нэвтрүүлэг №2: “Монгол Базальт ХК-ийн Үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Л.Ариунболд (Нэвтрүүлэг 2021.04.05-с 04.11-г дуустал өдөр бүр Масс телевизээр 20:30 цагт, ETV HD телевизээр 21:25 цагт, тус тус цацагдана)

“БАЯЛАГ БҮТЭЭГЧ” нэвтрүүлэг №3: “G&A Mining” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, “Монголын хөлбөмбөгийн холбоо”-ны дэд Ерөнхийлөгч Х.Азжаргал (Нэвтрүүлэг 2021.04.12-с 04.18-г дуустал өдөр бүр Масс телевизээр 20:30 цагт, ETV HD телевизээр 21:25 цагт, тус тус цацагдана)


“БАЯЛАГ БҮТЭЭГЧ” нэвтрүүлэг №4: Спорт хувцасны “Монлайн брэнд” ХХК-ийн захирал, Пауэрлифтингийн спортын мастер А.Чимэд-Очир
(Нэвтрүүлэг 2021.04.19-с 04.25-г дуустал өдөр бүр Масс телевизээр 20:30 цагт, ETV HD телевизээр 21:25 цагт, тус тус цацагдана)

“ЖДҮ БА 2 ИХНАЯД” нэвтрүүлэг №1: Эрүүл мэндийн цай үйлдвэрлэгч “Санайн Хишиг” ХХК-ийн захирал Ш.Хангал (Нэвтрүүлгийг ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ)

“ЖДҮ БА 2 ИХНАЯД” нэвтрүүлэг №2: “Wood Master” тавилгын үйлдвэрийн захирал Б.Батзориг (Нэвтрүүлгийг ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ)

“ЖДҮ БА 2 ИХНАЯД” нэвтрүүлэг №3: Хувиараа бизнес эрхлэгч Д.Алтангэрэл(Нэвтрүүлгийг ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ)

IFrame

Үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдаж байгаа олон бэрхшээл саад тотгорууд байдаг, мөн эдийн засгийн ихээхэн хэсгийг нуруун дээрээ үүрч яваа бичил, жижиг дунд үйлдвэрийн салбарийнхны дуу хоолойг хүргэж байгаа контентууд нь та бүхний сэтгэлд үлдэж, нэгийг бодогдуулна гэдэг бид итгэлтэй байна. “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны эхлүүлж буй “БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИНЭ” 2-р үе шатны нэвтрүүлгүүдийг дэмжиж хүлээн авч үзээрэй. Баярлалаа. 

Нийтэлсэн Г.Лхагвадулам