Инженерийн гараар мөрөөдлөө босгож, амжилтад хүрч болдгийг мянга, мянган залуу үед үлгэрлэн харуулсан энэ цагийн Шарк бизнесменийг энэ удаагийн “Баялаг бүтээгч” нэвтрүүлэгтээ урилаа.
Энэ эрхэм бол уншигч та бүхний сайн мэдэх “Монгол базальт” ХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн Дарга, Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан, Шарк Л.Ариунболд.
Энгийн нэг байгалийн чулууг эдийн засгийн эргэлтэд оруулж, үйлдвэрийн аргаар 1550 цельсийн халууныг тэсвэрлэх чадалтай, дулаан, дуу болон ус чийгнээс тусгаарлах өндөр хамгаалалттай чулуун хөвөнг инженер хүний ур ухаанаар Монголдоо анхлан бүтээсэн. Г.Ариунболд хэн нэгний гишгэсэн мөр, алхсан жимээр явахыг, бусдын хийж, бүтээсэн зүйлийг дуурайхыг хүсээгүй, харин түүхийн хуудаснаа хөгжлийн шинэ жим үлдээх зорилготой шинийг эрэлхийлэгч, санаачлагч, бүтээгч бизнесмен.
Бидний бизнес болзоо Өглөөний 09.00 цагт Нийслэл хотын төв цэг Орос элчингийн баруун хойно байрлах Сарнай цэцгийн дэлгүүр дээр уулзахаас эхэллээ.
HELLO CEO
Монгол Базальт ХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн Дарга Л.Ариунболдыг Монголдоо анхдагч базальт чулуу ашиглан чулуун хөвөн дулаан тусгаарлагч бүтээгдэхүүний үйлдвэр байгуулж, Монгол улсын Аж үйлдвэрийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ой, Монголын үндэсний уламжлалт Цагаан сарын баяраар “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цолоор шагнасан билээ.
ЗАЛУУСЫН СОНГОЛТ ЗӨВ БАЙДАГ
Дашрамд дурьдахад Сарнай цэцгийн дэлгүүр нь байгуулагдаад удаагүй байгаа ч хэдийнээ өөрийн гэсэн үйлчлүүлэгч нартай олонд танигдсан хамт олон юм. Сарнай цэцэг хүргэлт нь https://roseshop.mn/-ээр 24 цагийн турш захиалга авч нийслэл болон хөдөө орон нутаг руу таны хүссэн газарт хүргэж үйлчилдгээрээ давуу талтай юм байна.
Ингээд компанийн уураг тархи болохын сацуу өөрөө тэргүүн шугамд гарч, биеэр үлгэрлэх арга барилтай Л.Ариунболд захирлын ажлын нэг өдөртэй танилцах дараагийн аялалаа эхлүүлхээр ХУД 3-р хороо Мишээл Мега Молл-г зорилоо.
BASALTWOOL дуу тусгаарлагчийг Өргөө кино театр, IMAX, Зайсан Hill, Гэгээнтэн, Prime Cineplex гээд Монголын бүх кино театрууд ашиглаж байгаа , мөн тэдний Базальт чулууг Соёл Велнесс Төв болон монголын томоохон спа сауны газрууд ашигладаг гэдгийг Л.Ариунболд захирал бидэнд бас дурьдсан юм.
Энэ цагийн амжилттай байгаа бизнесмен гэдэг тодорхойлолт яахын аргагүй Ариунболд эрхмийг дагаж яваа. 90-ээд оны үеэс бизнесээ эхлүүлсэн түүний хувьд амжилттай яваагийн хамгийн чухал тулгуур нь яахын аргагүй инженер хүний ур ухаан байсан байх.
Тэрээр ЗХУ-н Свердловскийн Уралын Политехникийн Дээд сургуулийг Цахиурын эрдсийн ислийн хайлах хими технологийн Инженер мэргэжлээр төгссөн бөгөөд сургуулиа төгсөж ирээд цэргийн байгууллагад ажиллаж байжээ.
Цэргийн байгууллагад ажиллаж байхдаа гагнуурчин, токарьчин, сантехникч, шөнийн ээлжний харуул гээд олон ажлыг амжуулдаг байжээ. Өдөр нь инженер, шөнө нь харуул гээд хүнд хүчир ажлыг ажил биш өөрт үнэгүй олгогдож буй мэдлэг боловсрол гэж үзэн хийж байсан нь өнөөгийн өндөрлөгт хүргэсэн боловуу гэж дурьдсан юм.
Л.АРИУНБОЛД: Хүн технологи үйлдвэрлэлийн салбарт өөрийгөө тасралтгүй хөгжүүлж байх хэрэгтэй. Яагаад гэвэл хамгийн хурдтай хөгжиж яваа Шинжлэх ухааны салбар бол “Үйлдвэрлэл технологийн салбар”. Хүн өөрийгөө инновацилаг байлгахын тулд өөрийгөө хөгжүүлдэг байх ёстой. Дандаа шинийг санаачилдаг байх хэрэгтэй. Үйлдвэрлэл технологийн өрсөлдөх салбар бол инноваци. Одоогийн залуучууд гайхамшигтай азтай байна. Гүүгл гэдэг үнэгүй багш гараад ирчихсэн. Интернет ашиглаад мэдлэг чадвараа хурдан сайжруулах боломжтой байна. Хурдацтай хөгжиж байгаа технологийн шинжлэх ухааны эрин үед хүн өдөрт дор хаяж 1-2 цагийг өрсөлдөгчөө судлах, өөрийгөө хөгжүүлэхэд зориулах ёстой. Манай компанийн хувьд ажилчиддаа хамгийн сүүлийн үеийн гар утас, дэвшилтэт технологи ашиглуулдаг. Тэгж байж тэр ажилтан цаг үеэс хоцрохгүй өөрийгөө хөгжүүлж, мэдээ мэдээллийг хурдан олохын сацуу өрсөлдөгчөө судалж чадна.
ДОКТОРУУД БҮТЭЭЛЭЭ СОЛИЛЦЛОО
Л.АРИУНБОЛД : Гавьяат ажилтан цол авснаас хойш орж байгаа хамгийн эхний нэвтрүүлэг маань “БАЯЛАГ БҮТЭЭГЧ” нэвтрүүлэг байгаад билэгшээж байна. “БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИНЭ” төсөл болон уг төслийг хэрэгжүүлж байгаа хамт олны хөдөлмөр зүтгэлийг Монголчууд сүүлийн 6 жилийн хугацаанд өдөр бүр тасралтгүй харсан.
Миний хувьд та бүхнийг Үйлдвэрлэгчийг яаж олонд таниулах вэ? гэдгийг хамгийн зөв маркетингаар гаргаж байгаа хамт олон гэж боддог. Манайхан бизнесээ сурталчилахдаа нэг хоёрхон сар сүр дуулиантай сурталчилж байгаад л таг болчихдог. Харин та бүхний хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр жилийн 365 хоног тасралтгүй үргэлжилж, 6 жил уйгагүй өдөр бүр явж байгаад би бизнесмен хүнийхээ хувьд үнэхээр бахархдаг. 3 жилээр бодоход үйлдвэрлэгчийг 1000 хоног тасралтгүй хүний сэтгэлд хоногштол сурталчилж байгаа хэрэг.
Танай нэвтрүүлгийг Өвөрмонголоос үзээд манайх руу холбогддог олон үйлчлүүлэгч, захиалагч байдаг. Тэгхээр энэ нэвтрүүлэг өөрөө Монгол орны өнцөг булан бүрт хүрээд зогсохгүй, дэлхийн өнцөг булан бүрт байгаа бизнес эрхлэгч, зорилтот бүтээгдэхүүнээ хайж байгаа худалдан авагчдад хүрч байнаа гэсэн үг. Тиймээс танай төслийн багийн Масс телевиз, ЕТВ телевизийн хамт олон, уг төслийг уйгагүй хэрэгжүүлэхэд бие сэтгэлээ зориулсан Ч.Даваабаяр захиралд талархаж явдаг.
Л.АРИУНБОЛД: “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Ерөнхийлөгч, Монголын ЖДҮ салбарын анхны Доктор (Ph.D), Профессор Ч.Даваабаяртай хамт нэвтрүүлэгт орж ярилцсан нь миний хувьд хүндэтгэлтэй явдал байлаа. Аливаа улс орны эрхэм баялаг бол хүүхэд залуус юм. Харин хөгжил дэвшлийн түүчээг инженерүүд, эрдэмтэд нь хөтлөн авч явдаг билээ. Иймд хүүхэд залуусын зохион бүтээгч сэтгэлгээг хөгжлүүлэх, аливаад шинэ соргогоор хандаж, бүтээмж өндөртэй иргэн болон төлөвшихөд нь багагүй хувь нэмэр болно гэдэгт итгэж энэхүү номыг өргөн барьж байна.
“БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБОО”-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ, ДОКТОР (Ph.D), ПРОФЕССОР Ч.ДАВААБАЯР: Ноён Л.Ариунболд бол Монголын барилга уул уурхай салбарт зүтгэж, дулаалгын чулуун хөвөн үйлдвэрлэлийн салбарт амжилттай ажилласан арвин туршлагатай, бизнесийн ёсзүйг өөртөө шингээж чадсан эрч хүчтэй шарк билээ. Урилгыг минь хүлээн авч оролцож байгаад талархаж байна. Эдийн засгийн ихээхэн хувийг нуруун дээрээ үүрч явдаг Бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдэд тулгамдсан асуудал болон, ЖДҮ-ийг хэрхэн харж, хөгжүүлэх хэрэгтэйг, ЖДҮ-ийг өрхийн үйлдвэрлэл төдийхнөөр харах уу, технологийн эринд гигантуудыг төрүүлэх суурь болгох уу гээд бүхий л асуудлыг цогцоор нь гаргаж тэмдэглэсэн энэхүү номоо шинэхэн гавьяатад өгч байгаа минь нэр төрийн хэрэг..
ЦАЙНЫ СОЁЛЫГ ЭРХЭМЛЭГЧ
Цай бол бидэнд хүч тамир тэнхээ өгөөд зогсохгүй ураг төрлийг улам ойртуулж нягтруулж, хүмүүсийн учраа ололцох, уучлалцах, баяр талархал хүндэтгэлээ илэрхийлэх хэрэгслэл, дипломат яриа хэлэлцээний соёл юм.
Л.АРИУНБОЛД: Хамгийн сайхан амттай, чанартай цай үйлдвэрлэдэг орон бол Монгол маань гэж би боддог. Сүүлийн үед надад манай үндэсний үйлдвэрлэгчдийн БУЛЦУУТ ЦЭЦГИЙН ЦАЙ их таалагдаж байгаа. Цай өөрөө улиралдаа, цаг үедээ тохируулаад уувал хамгийн сайхан эко эрүүл мэндийн хэрэглээ болдог. Хавар ямар цай уух уу?, Өвлийн улиралд ямар цай уувал тохиромжтой вэ ? гээд олон утга агуулга байгаа. Сайхан амттай цай оюун санаа, сэтгэлзүйд асар их таашаал мэдрүүлдэг.
ЦАЙНЫ ЦАГИЙН ЛАЙВ
2 БИЗНЕСМЕНИЙ ЛАЙВЫГ ЭНД ДАРЖ ҮЗЭЭРЭЙ.
Түүний бизнесийн үзэл бодол, ажлын нэг өдөр, хобби, Монголын эрчим хүч, технологийн салбар дахь өөрчлөлт, шинэчлэл, утаа бууруулах шийдэл, арга зам, бизнесийн салбар дахь шинэ боломж, хөрөнгө оруулалт зэрэг олон гайхалтай сэдвийг тойрон өрнөсөн бидний яриа тун удахгүй 04 сарын 05-ны Даваа гарагт 20:30 цагаас Масс телевизээр, 21:25 цагаас ETV DH телевизээр тус тус цацагдана. Хүлээн авч үзээрэй.
НИЙТЭЛСЭН: Г.ЛХАГВАДУЛАМ