АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены ажлын алба Умард Солонгосын Засгийн газартай холбогдох оролдлого удаа дараа хийсэн боловч Пхеньян ямар нэг хариу үйлдэл үзүүлээгүй хэмээн мэдээлж байсан. Тэгвэл Умард Солонгосын Засгийн газрыг төлөөлж удирдагч Ким Жон Уны охин дүү Жим Ё Жон мэдэгдэл хийлээ.

Тэрээр Ерөнхийлөгч Жо Байденыг анхны алхмаараа нөхцөл байдлыг буруугаар эргүүлж болзошгүй хэмээн анхааруулсан байна. Мөн “бид АНУ-ын шинэ Ерөнхийлөгчийн ажлын албыг манай газар нутагт өмхий үнэрээ тараахыг оролдох хэрэггүй гэдгийг анхааруулж байна. Хэрэв ирэх дөрвөн жилд тайван унтахыг хүсч байвал эхний алхам дээрээ өмхий үнэр гаргахаа больсон нь дээр” гэжээ.

Уг сэрэмжлүүлэг нь АНУ, Өмнөд Солонгос улсуудын харилцаа ойртож, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Тони Блинкен, Батлан хамгаалахын сайд Лойд Остин нар Япон, Өмнөд Солонгосын албан тушаалтнуудтай уулзалт хийсний хариу дайралт гэж шинжээчид таамаглаж байна.

Эх сурвалж: https://www.livetv.mn/