Монгол Улсын Засгийн газраас Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөг баталж, тус төлөвлөгөөг зохион байгуулах ажлыг энэ оны хоёрдугаар сарын 23-аас эхэлнэ хэмээн зарласан.

Тодруулбал,

Цар тахлын улмаас 46 мянга гаруй аж ахуйн нэгжид ажиллагсдын тоо 2020 оны гуравдугаар улиралд 70 мянгаар буурсан үзүүлэлттэй. Энэ бүхнийг харгалзан Засгийн газар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа сэргээх бодлого, зорилтыг 2023 он хүртэл зэрэг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөнд тусгасан “Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл олгох“- шийдвэр нь өнөөдөр бодит амьдрал дээр хэрхэн биелэлээ олж байгаа талаар, мөн зээл олгох банкуудын шалгуур жинхэнэ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн амьдрал дээр бодит биелэлээ олоход хүндхэн байгаа талаар ярилцлаа.

ЖДҮ-2 их наяд зээлийн талаар ярилцлага С1 телевиз 2020.03.03