Ч.ДАВААБАЯР: “АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХ ЗЭЭЛ”-ИЙГ ЖДҮ ЭРХЛЭГЧДЭД ОЛГОХДОО КОВИДЫН ШААРДЛАГААР БАЙГУУЛАГДСАН АЖ АХУЙ НЭГЖИД ОЛГОЖ ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ.

Монгол улсын засгийн газраас Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц хөтөлбөрийн төлөвлөгөө гаргасан. Энэ хөтөлбөрийн хүрээнд Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл олгохоор болоод байгаа. Гэвч уг зээл нь жинхэнэ ЖДҮ эрхлэгчид хүртэж чадахгүй шалгуурыг тавьж байна. Тодруулбал барьцаа хөрөнгөтэй, 2019 2020 онуудад ямар нэгэн өр зээлгүй аж ахуй нэгжүүдэд олгохоор төлөвлөсөн. Энэ шалгуур нь жинэхэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг зээл авах боломжийг нь хааж байгаа юм. Гэвч өнгөөдөр бодит байдал дээр Ковидын цар тахлаас үүдэлтэйгээр орлогогүй болсон аж ахуй нэгжүүд ажилчдынхаа цалин хөлсийг дөнгөн данган өгч, зарим нь орлогогүй болж татвараа төлж чадахгүй хуримтлалыг үүсгэж байна. Нэг үгээр хэлбэл орлогын албан татвар болоод НДШ-ийн өргүй аж ахуй нэгжүүд тун ховор байна.

Ч.ДАВААБАЯР: Зээл олгох шалгуур нь 2019, 2020 онд ямар нэгэн өргүй, икс тайлан мэдүүлээгүй байх гэсэн шаардлага тавьж байна. Гэтэл өчигдөрхөн ирсэн Судалгаагаар нийт аж ахуй нэгжийн 75 хувь нь 2020 онд икс тайлан өгсөн гэсэн мэдээлэл байна. Тэгхээр тэр 75 хувь ААН-үүд зээл авч чадахгүй гэсэн үг. Татварын өргүй жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид өдрийн од шиг цөөн бий.