Уул уурхайн салбараас хэт хамааралтай Монгол Улсын эдийн засгийг солонгоруулах Засгийн газрын бодлогын хүрээнд Дэлхийн банкны “Экспортыг дэмжих төсөл” нь ХХААХҮЯ-ны дэргэд 2020-2023 оныг дуустал хэрэгжиж байна.
Уул уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлэх зорилготой хэрэгжих уг төслийн нэг хэсэг нь ААН-үүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх Түншлэлийн хөтөлбөр юм.
Тус хөтөлбөрийн хүрээнд экспортын чиглэлтэй доорх шалгуурыг хангасан аж ахуйн нэгжүүдэд 50 мянган ам.доллар, кластерт 100 мянган ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэх бөгөөд уг хөтөлбөрөөс дэмжлэг хүртэгч нь төслийн зүгээс санхүүжүүлэх дүнтэй дүйцэхүйц зардлыг өөрийн эх үүсвэрээс санхүүжүүлэх аж.
Аж ахуйн нэгжийн шалгуур | Кластерын шалгуур |
---|---|
Хоёр жил идэвхтэй үйл ажиллагаа явуулсан, 100 хувь хувийн секторын;Жилийн борлуулалтын орлого 50 мянгаас 50 сая ам.долларын хооронд, үндсэн ажилтны тоо 10-250;Байгаль орчны асуумжаар шалгуур хангасан;12 сараас дээш татвар, нийгмийн даатгалын өргүй;Зээлийн мэдээллийн санд муу ангиллын зээлгүй;Хувь нийлүүлэгч нь улс төрийн нөлөө бүхий этгээд бус байх;Экспорт хөгжлийн төлөвлөгөөтэй байх;Төсөлд хувь нэмэр оруулж, бусад аж ахуйн нэгжүүдэд туршлага хуваалцах үйл ажиллагаанд идэвхтэй оролцох; | Хоёроос дээш ААН-ээс бүрдсэн, нэг толгойлогч ААН-тэй байх;Бүрэлдэхүүнд буй ААН нь ижил хувь нийлүүлэгчгүй байх;Кластерын Экспорт хөгжлийн төлөвлөгөөтэй байх;Чанар, үйлдвэрлэлийн сургалт, судалгаа хөгжлийн хүчин чадалтай байх эсвэл мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах гэрээтэй байх;Кластерын толгойлогч ААН нь ААН-ийн шалгууруудыг бүрэн хангахаас гадна жилийн борлуулалтын орлого нь 100 мянган ам.доллараас багагүй байна.Кластерын бусад ААН-ийн хувьд жилийн борлуулалтын орлого нь 50 сая ам.доллараас бага, бүтэн цагийн үндсэн ажилтны тоо 250-с бага байх бөгөөд ААН-ийн шалгуурыг бүрэн хангасан байх;Төсөлд хувь нэмэр оруулж, бусад аж ахуйн нэгжүүдэд туршлага хуваалцах үйл ажиллагаанд идэвхтэй оролцох; |
Уг хөтөлбөрт экспортын чиглэл бүхий хөдөө аж ахуйд суурилсан боловсруулах үйлдвэрлэл, аялал жуулчлал, мэдээллийн технологи гэсэн салбаруудыг онцгойлон дэмжих бөгөөд зардлын хувьд шууд хөрөнгө оруулалт, экспортын чиглэлийн бус өдөр тутмын зардлыг дэмжихгүй.
Санхүүжилтийн хүрээнд дэмжигдэх зардлууд:
- Экспортын маркетинг, ложистик, цахим худалдаа (Вэбсайт, брэндинг, сав баглаа боодол хөгжүүлэлт, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, гадаад сурталчилгаа, экспод оролцох зардал, гадаад зах зээлийн хэрэглэгчийн судалгаа, зөвлөх үйлчилгээ, цахим худалдааны сайт хөгжүүлэх гэх мэт)
- Үйлдвэрлэл, технологийн удирдлага (Бүтээмж нэмэгдүүлэх зорилготой ERP систем нэвтрүүлэх, зөвлөх үйлчилгээ гэх мэт)
- Чанарын удирдлага, сертификатжуулалт (Чанарын сертификатжуулалт, судалгаа хөгжүүлэлт, лабораторын шинжилгээ, тест гэх мэт)
- Төслийн шалгуур үзүүлэлт болон төслийн материал бүрдүүлэхэд шаардлагатай өргөдлийн маягт анкетыг www.edp.mn хуудсаар орж авна уу.
Холбоо барих:
- Утас: 77111760,
- Имэйл: application@edp.mn,
- Фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/ExportDevelopmentProject
Материал хүлээн авах хугацаа 2021 оны гуравдугаар сарын 1-ээс дөрөвдүгээр сарын 15-ны хооронд үргэлжилнэ гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
Эх сурьвалж : https://ikon.mn/n/257m