Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.02.27/ Нарантуул олон улсын худалдааны төвд ажиллалаа. Тэрбээр хүн хоорондын зайгаа барьж, халдвар хамгааллын дэглэм сахихыг худалдаачдад сануулав. Хэрэв халдварын голомтуудыг барьж чадвал дахин хөл хорио тогтоохгүй гэдгийг онцоллоо. Мөн ирэх долоо хоногт банкны салбарынхантай уулзаж, зээлийн хүүний асуудлаар яриа хэлэлцээр хийхээр төлөвлөж байгаагаа дуулгав.
Харин худалдаачид жижиг дунд үйлдвэрийг дэмжих дэмжлэг бодит байдал дээр хэрэгжихгүй байгааг шүүмжлэв. Мөн хоёр сар орчим хөл хорионд байсан тул санхүү мөнгөний асуудалтай байгаа. Тиймээс Солонгост гурван сар ажил хийгээд эх орондоо ирэх нөхцөлөөр хангаж өгөхийг хүсч байсан юм.