Сүүлийн хэд хоног биткойн зэрэг цахим(нууц кодон) мөнгөний үнэ буурч байгаа билээ. Майкрософт корпорацийг үүсгэн байгуулагч, Баянаараа дэлхийн 3-т жагсах Билл Гэйтс нь дэлхийд хамгийн их баян биш бол биткойныг худалдаж авахаа боль гэсэн мэссэжийг өглөө.
Тэрээр биткойн хувьцааг эрчимтэй дэмжиж ирсэн Тесла компаны ерөнхий захирал Илон Маск шиг баян л биш бол биткойнд хөрөнгө оруулалт хийж болохгүй гэлээ. Маск нь асар их мөнгөтэй учир би түүний мөнгө биткойнд санамсаргүйгээр өсөж буурахад санаа зовохгүй байна. Харин бололцооны мөнгөгүй хүмүүс өсөлтийн давалгаанд автаж ихээр худалдаж авч байна.
Тэрээр хэлэхдээ:
“Илон Маск бол маш их мөнгөтэй, маш их мэдлэгтэй хүн тул түүний биткоин өсөх, буурахад миний санаа зовохгүй байна. Харин мөнгө багатай хүмүүс биткоинд хөрөнгө оруулах нь маш их эрсдэлтэй. “Хэрвээ Илон шиг баян л биш бол үүгээр оролдохгүй байх нь дээр гэж би зөвлөх байна”. Мөн биткоины олборлолт, гүйлгээ асар их эрчим хүч хэрэглэдэг тул энэ биенесийг дэмждэггүйгээ илэрхийлж байв. Мөн нэр усгүй гүйлгээ хийх боломж нь сайн зүйл биш. “Дижитал мөнгө бол хэрэгтэй зүйл. Гэхдээ дижитал мөнгөний гүйлгээг хэн гүйцэтгэсэн нь мэдэгдэхгүй, нууцлаг байх нь яавч сайн юм биш” гэж Гэйтс ярьж байв.
Билл Гэйтсээс гадна АНУ-ын сангийн сайдаар өнгөрсөн сард томилогдсон Жанет Йеллен байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг криптовалютын ирээдүйд эргэлздэгээ саяхан хэлсэн юм.
“Биткоиныг гүйлгээний үндсэн механизм болно гэдэгт би итгэдэггүй. Төлбөр тооцоо хийхэд ийм их эрчим хүч хэрэглэх нь ямар ч үр ашиггүй зүйл юм” гэж тэр Даваа гарагт Нью Йорк Таймс сонинд ярьжээ.
Эх сурвалж: http://isee.mn/