“ОХУ-д бүтээсэн коронавирусийн эсрэг Спутник-V вакцины эхний ээлж өнөөдөр ирнэ. Дараагийн татан авалтууд тасралтгүй хийгдэх бэлтгэлүүд хангагдаж байна. Иргэд тун удахгүй дөрвөн төрлийн вакциныг сонголтоор хийлгэх боломж бүрдэж эхэлж байгаа”-г Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан мэдээлжээ..
- Манай улс Их Британийн Оксфордын их сургуулийн Astrazeneca вакциныг 150,000 тунг авч, дархлаажуулалтаа эхлүүлээд байгаа. Өчигдрийн байдлаар эрүүл мэндийн салбарын 3,112 эмч, ажилтныг уг вакцинаар дархлаажуулжээ.
- БНХАУ-аас Синофарм вакциныг 300,000 тунг авчирч хадгалсан. Энэ вакцинд ДЭМБ-аас зөвшөөрөл өгөхөөр дархлаажуулалтаа эхүүлэхийг холбогдох албаныхан мэдээлсэн билээ.
- ОХУ-ын Спутник-V вакцинд ДЭМБ-аас зөвшөөрөл олгоогүй байгаа. Гэхдээ нөөцөө бүрдүүлж, татан авалтаа эхлүүлж байгаа аж.
- Дээрх гурваас гадна манай улс АНУ-ын эм үйлдвэрлэгч Pfizer компани Германы BioNTech компанитай хамтран бүтээсэн Pfizer вакциныг авах юм. Уг вакцинд ДЭМБ зөвшөөрөл олгоод байгаа билээ.
Эх сурвалж: ЗГХМОНХХ
“ОХУ-ын Спутник V болон БНХАУ-ын Сенофарм компанийн вакциныг ДЭМБ эмнэл зүйн туршилт судалгааны үр дүнг нь үнэлж, яаралтай горимоор баталгаажуулах үйл ажиллагаа явагдаж байна. Ойрын хугацаанд баталгаажуулалтыг өгнө” хэмээн ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица мэдээлж байв.
Эх сурвалж: https://ikon.mn/n/253g