Улсын онцгой комисс өчигдөр өргөтгөсөн хуралдаан хийсэн. Энэхүү хуралдаанд аймгийн Засаг дарга нар цахимаар оролцжээ. Хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагын танхимын  хичээл, сургалтыг үе шаттай эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд аймгуудын Засаг дарга нарын мэдээллийг сонсжээ. Энэ үеэр Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан сургууль, цэцэрлэгийн орчинд халдвар хамгааллын дэглэмийг сайжруулж, “Үдийн цай”-ны чанарт онцгой анхаарахыг Засаг дарга нарт үүрэг болгосон байна.

Мөн Эрүүл мэндийн сайд С.Энхболд аймаг бүрд PCR шинжилгээний лаборатори байгуулан ажиллахаар төлөвлөж байгаагаа аймгийн Засаг дарга нарт хэлжээ.