Монгол модель Ж.Энэрэл “Mercedes-Benz C-Class (W206)” загварын нүүр царайгаар сонгогдон ажиллажээ. “Mercedes-Benz C-Class (W206)” нь энэ оны шинэ загвар бөгөөд 120 жилийн түүхтэй тус брэндийн зураг авалтад монгол модель оролцсон анхны тохиолдол юм.
Тэрбээр 26 настай бөгөөд загварын гараагаа “Торго” модел агентлагаас эхлүүлж байсан аж. Түүнээс хойш загварын салбарт тасралгүй ажиллаж байгаа бөгөөд дэлхийн загварын зах зээлд хамгийн амжилттай яваа монгол моделиудын нэг юм. Тодруулбал, Нью-Йорк, Милан, Парисын загварын шоунд оролцож, амжилт гаргаж байсан төдийгүй дотоодын болон, гаднын тэмцээн, урандаанд амжилт үзүүлж байсан билээ.
Эх сурвалж :https://gereg.mn/news/74537