2020 оны 02 сарын 14-ны өдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд тусгасан Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл олгох шийдвэр гарсан. Уг шийдвэртэй холбоотойгоор Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос ” ЖДҮ- 2 ИХ НАЯД: Зээлийн батлан даалт болон банкуудын зээл олголтын нөхцөл шаардлагын тухай” нээлттэй хэлэлцүүлэг 2021 оны 2 сарын 22-ны өдөр 18:00 цагт “CLUBHOUSE дээр болно. @davaa4448.
Хэлэлцүүлэгт “Зээлийн батлан даалтын сан”-гийн Гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэг, Голомт банкны Зээлийн газрын захирал. Б.Баяртбилэг, Батлан даалтын сангийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Батзогсох нар оролцоно. Хэлэлцүүлгийн модератороор “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Ерөнхийлөгч, Доктор(Ph.D), Профессор Ч.Даваабаяр ажиллаж тэдгээрийн санал бодлыг сонсож дүгнэнэ.
“ЖДҮ – 2 ИХ НАЯД” зээлтэй холбоотойгоор хөндөгдөж буй 5 дахь удаагийн хэлэлцүүлгийн энэ удаагийн зорилго нь Зээл олгох, зээлийн төсөл сонгон шалгаруулах журам, Зээлийн батлан даалтын сангийн журам гэх мэт жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч нарт нэн шаардлагатай асуудлыг хэлэлцэх юм. ЖДҮ, бичил бизнес эрхлэгч та бүхнийг урьж байна.
Тодруулбал, Зээлийн батлан даалт болон банкны нөхцөл шаардлагын талаар дэлгэрэнгүй ярилцах юм.
Өмнөх хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г. Занданшатар урилгаар оролцож “Энэ бол цэвэр арилжааны банк өөрөө олгох зээл учраас эрсдлийг 100 хувь арилжааны банк хариуцна. Тийм учраас арилжааны банкууд өөрсдийнхөө зээл олгох журмаар олгоно. Судалсан зээл дээр нь 60 хувийн баталгааг Зээлийн батлан даалтын сан гаргана. Зээлийн батлан даалтын сангийн “батлан даах чадавхи”-ийг нэмэгдүүлэх зорилгоор Хадгаламжийн даатгалын корпорациас 50 тэрбум төгрөгийг төрийн санд нэмэгдүүлж өгнө. Үүнийг бол Засгийн газар эргүүлж төлнө” хэмээн хэлж байсан юм.
Тэгвэл маргааш болох тав дахь удаагийн хэлэлцүүлгээр энэхүү асуудлын хүрээнд баялаг бүтээгч болон холбогдох албаны хүмүүс оролцож ярилцана. Хэрвээ хэлэлцүүлэгт оролцож санал бодлоо хуваалцахыг хүсвэл доорх холбоосоор орно уу
ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ – МОНГОЛЫН БАЯЛАГ