Засгийн газраас баталсан эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц хөтөлбөрийн хүрээнд хоёр их наяд төгрөгөөр бизнес эрхлэгчдийг дэмжих шийдвэр гарсан. Тэрхүү мөнгө жинхэнэ эзэддээ очоосой гэж бизнес эрхлэгчид, жижиг дунд бизнесийнхэн хүсч байна. Учир нь ЖДҮ-ийн салбар хамгийн их ажлын байр бий болгож, ядуурлыг бууруулдаг билээ. Яг үүнтэй холбоотой “Жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдэд жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай 2 их наяд төгрөгийн зээл олгох” талаар нээлттэй хэлэлцүүлэг 2021 оны 02 сарын 18-ны өдөр 18:00 цагт Clubhouse дээр болно @davaa4448.
Хэлэлцүүлгийн гол зорилго нь 2 их наяд төгрөгийн зээл олгох болсон талаар Зочин оролцогчид болох төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний төлөөллүүдийг нэг дор цуглуулж тэдгээрийн санал бодлыг сонсох юм.
Хэлэлцүүлэгт Монгол улсын Их хурлын дарга Г.Занданшатар, УИХ гишүүн ЖДҮ хөгжүүлэх Дэд хороон дарга Ж.Бат-Эрдэнэ, Зээлийн батлан даалтын сангийн захирал Алтанчимэг, ЖДҮ газрын Бодлого зохицуулалтын газрын дарга Гэрэлзаяа, ЖДҮ Зээлийн сонгон шалгаруулах хорооны гишүүн “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Гүйцэтгэх захирал Н.Есүхэн нар оролцоно. Хэлэлцүүлгийн модератороор “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Ерөнхийлөгч, Доктор(Ph.D), Профессор Ч.Даваабаяр ажиллаж тэдгээрийн санал бодлыг сонсож дүгнэнэ.
Хэлэлцүүлэгт уригдсан оролцогчид ЖДҮ салбартай олгогдох 2 их наяд төгрөгийн зээлийн талаар ярилцах бөгөөд өөр өөрийн салбар, байгууллагын хүрээнд саналаа нээлттэй хэлэлцэнэ.
Та бүхнийг хэлэлцүүлгээр зочилж Жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдэд жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай 2 их наяд төгрөгийн зээл олгох тал дээр саналаа бодлоо хуваалцахыг урьж байна. Хэлэлцүүлэг 2021 оны 02 сарын 18-ны өдөр 18:00 цагаас CLUBHOUSE дээр болно. @davaa4448 хаяг руу Follow хийж оролцох хүсэлтээ илгээгээрэй.