УИХ-ын 10-р тойрог, Өвөрхангай аймагт Ардчилсан намаас нэр дэвшиж буй Ч.Даваабаяр, Б.Ганхөлөг, О.Алтангэрэл нар цэргийн гавьяаны улаан тугийн одонт зэвсэгт хүчний 256 дугаар ангийн танкийн тусгай хорооны офицер, албан хаагчидтай уулзалт хийлээ.

Энэ үеэр хуулийн хэрэгжилтийг сайжруулах, батлан хамгаалах салбарынхны ар гэрийн орлогыг дэмжих боломжуудын талаарх ярилцлаа.  

Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн албан хаагчдын төлөөлөл ахмад дайчид нэр дэвшигчдийг дэмжиж байгаагаа илэрхийллээ.