УИХ-ын сонгуулийн 10-р тойрог Өвөрхангай аймагт Ардчилсан намаас нэр дэвшигч Ч.Даваабаяр, О.Алтангэрэл, Б.Ганхөлөг нар Тарагт, Гучин-Ус сумын иргэдтэй уулзлаа. 

ТАРАГТ СУМАНД БЭЛЧЭЭРИЙН ДААЦ 4-5 ДАХИН ХЭТЭРЧЭЭ

Тарагт сум мал аж ахуй, газар тариалан хөгжих боломжтой зах зээлд ойр зэрэг давуу тал ихтэй. Туяа багийн хувьд 800 гаруй иргэдтэй. Өмнө нь Тарагт сумын төв байсан учир бусад багуудыг бодвол харьцангуй том. ЖДҮ хөгжих боломж байвч санхүүгийн дэмжлэг авч чаддаггүй. Өмнө байсан үйлдвэр, цехүүд хаалгаа барьснаас үйлдвэр эрхлэгчид ажилгүйчүүдийн эгнээнд шилжжээ. 

ИРГЭД УЛС ОРНОО ӨӨД НЬ ТАТАЖ, ӨР ЗЭЭЛГҮЙ БОЛГОХЫГ НЭР ДЭВШИГЧДЭЭС ХҮСЛЭЭ

Сумын иргэд дийлэнх нь мал аж ахуй эрхэлдэг. Энэ хэрээр бэлчээрийн даац 4-5 дахин хэтэрчээ. Тиймээс цаашид бэлчээрийн оновчтой хуваарилалт, нөхөн сэргээлтийн цогц бодлого хэрэгжүүлэх мөн малчдын залуу халааг бэлдэх, мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлж чанартай, өндөр бүтээмжтэй мал аж ахуйг бий болгох шаардлага үүсчээ.

Үргэлжлүүлэн нэр дэвшигчид Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын иргэдтэй уулзлаа.

Гучин-Ус сумын иргэд мөн л бэлчээрийн асуудал хүнд байгааг ярьж байлаа. 121 мянга гаруй толгой малтай. Хөрш зэргэлдээ сумуудын малчид отор нүүдэл их хийдэг. Тиймээс бэлчээрийн даац мөн л хэтэрч талхлалт үүсчээ. Тэд зохицуулалт хүсч байна.

ӨНДӨР ҮР ӨГӨӨЖТЭЙ МАЛ АХУЙГ ХӨГЖҮҮЛЭХГҮЙ БОЛ ХӨДӨӨД БЭЛЧЭЭРИЙН АСУУДАЛ ХУРЦАДЖЭЭ

Орон нутагт төрийн байгууллагаас өөр ажлын байр тун хомс. Төрд ажилд оръё гээд түмэн саадыг давахаас гадна ийм боломж тэр бүр хүмүүст олддоггүй байна. Тиймээс ганц боломж нь үйлдвэрлэл болжээ. Гэвч мөн л дэмжлэг хомс байна.

ИРГЭД НИЙТИЙН ЭРХ АШИГТ ҮЙЛЧИЛДЭГ ТӨРИЙН ТҮШЭЭДТЭЙ БОЛОХЫГ ХҮСЧ БАЙНА

Иргэд, хөдөлмөр, эрмэлзлийг нь үнэлдэг ганц хүний эрх ашиг бус нийтийн эрх ашгийг хамгаалах хууль, бодлогыг хэрэгжүүлэхийг нэр дэвшигчдэд захилаа. Ингээд ахмадууд алд цэнхэр хадаг, сүүгээр аяны дөрөөг нь мялааж том зорилготой нэр