2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас Өвөрхангай аймгийн 10-р тойрогт Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр, Өвөрхангай аймгийн АН-ын дарга О.Алтангэрэл, АН-ын гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Ганхөлөг нар нэр дэвшиж, ийнхүү сонгуулийн сурталчилгаагаа Их Монгол улсын эртний нийслэл Хархорин хотоос албан ёсоор эхлүүллээ.
Тэд багаараа улс орныхоо туулсан замыг анхаарч харж, дэлхий нийтийн чиг хандлагыг анзаарч өөрчлөх уриаг дэвшүүлээд байна.
УИХ-ын 10-р тойрогт АН-аас нэр дэвшиж байгаа Чимиддоржийн Даваабаяр нь “Баялаг бүтээгчдийг дэмжих” холбоог 2015 онд байгуулснаасаа хойш ЖДҮ эрхлэгчдийг нийгэмд таниулж, тэдний эрх ашгийг хамгаалан ажиллаж ирсэн хүний хувьд Монголын мянга мянган ЖДҮ-ийг төрд төлөөлөн, дуу хоолойн болж ЖДҮ эрхлэгчдээ хуулиар хамгаалан ажиллах зорилго тавин ийнхүү УИХ-ын сонгуульд орж байна.
Харин нэр дэвшигч Оюунсайханы Алтангэрэл улс оронд шударга хуулийн тогтолцоог бий болгохын зорьж байгаа бол нэр дэвшигч Батхүүгийн Ганхөлөг “Монгол брэнд”-ийг дэлхийн зах зээлтэй холбох зорилго тавьжээ.
Өвөрхангайчууд хүчтэй, нэр цэвэр хийж бүтээх том, тодорхой, бодит зорилготой залуусыг дэмжихээ илэрхийлээд байна.
НЭЭЛТИЙН АЖИЛЛАГААГ ҮЗЭХ