Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ээлжит зөвлөгөөн Чингэлтэй дүүргээс эхэллээ.
Чингэлтэй дүүргийн Засаг Даргын Тамгын Газар, “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” хамтран зохион байгуулсан тус зөвлөгөөний үеэр дүүргийн бичил, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид Баялаг бүтээгчдийг дэмжих холбоонд гишүүнээр элсэх хүсэлтээ хүргүүлж, гишүүний үнэмлэхээ гардан авлаа.
Баялаг бүтээгч, үйлдвэрлэгчдийн гишүүний үнэмлэхийг Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр биечлэн гардуулсан юм.