Манайх үйл ажиллагаагаа явуулаад 16 жил болж байна. Шинэ замнал төрийн бус байгууллагаар үйл ажиллагаа эхэлж байсан. Зүймэл даавуун урлал гээд даавууны өөдсөөр бүтээл хийдэг урлан юм. Тусгай хэрэгцээт иргэд, өрх толгойлсон ээжүүдэд сургалт явуулаад, ажиллах боломж нөхцөлөөр хангадаг. 16 жилийн турш үйл ажиллагаагаа явуулахад амжилт, уналттай үе зөндөө байсан ч коронавирусын халдварын үе шиг хүнд туссан тохиолдол байсангүй.
Коронавирус гарч, жуулчид ирэх боломжгүй болсон учраас худалдан авагчгүй болж, борлуулалт 80 хувиар буурснаар үйл ажиллагаа маань зогсонги байдалд хүрсэн. Үүний дараагаар их дэлгүүр шатаж, бид бараа бүтээгдэхүүнээ их хэмжээгээр алдсан гээд хохирол маш их ихээр амссан. Хамгийн том хохирол нь манай төвийн ээжүүд, хүмүүсийн сэтгэл, зүтгэл шингэсэн бүтээлүүд байсан.
Гэхдээ бид бууж өгөөгүй алдагдалтай хүнд хэцүү үе байсан ч үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр шийдсэн. Хэрхэн өнөөдрийг хүртэл хөгжүүлсэн монгол гар урлалаа авч үлдэх үү? гэж бодоод яг л байгалийн шалгарал шиг коронавирусын хүнд үеийг даван туулахын тулд Монголдоо анхны зүймэл даавуун урлал бүтээдэг “Монгол гэр” кофе шопыг нээсэн.
Кофе шоп нээгдээд хоёр сар болж байна. Үйл ажиллагааны зардал, цалин хөлсдөө нэмэрлэхийн тулд бид ямар нэгэн байдлаар өөрсдийгөө санхүүжүүлэх шаардлагатай болоод өөрчлөлт хийсэн.
Эх сурвалж: https://news.zindaa.mn/ 2020.09.17-ны архив