Шинэ өглөөний нар мандаж, их хотын амьдрал эхэллээ. Өнөөдөр бол амралтын өдөр. Гэсэн ч “Бизнесийн салбарынханд амралтын өдөр байдаггүй” гэсэн бичигдээгүй хууль байдаг билээ. Нэвтрүүлгийн баг нэгэн гайхалтай Баялаг бүтээгч, шаргуу хөдөлмөрч бүсгүйг нэвтрүүлэгтээ оруулахаар цаг товлон хүлээж сууна.

Хөтлөгч Ч.Даваабаяр (2021.03.27 08.30 цаг)
Нэвтрүүлгийн Ерөнхий ивээн тэтгэгч Сарнай цэцгийн дэлгүүр https://roseshop.mn/

“БАЯЛАГ БҮТЭЭГЧ” нэвтрүүлгийн энэ удаагийн зочин бол G&A Mining ХХК-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал, Монголын Хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч, хүмүүнлэг, нийгмийн үйлсийг өрнүүлэгч Х.Азжаргал юм.
Тэрбээр “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Сонгинохайрхан дүүрэг дэх салбар хороон даргаар ажилладаг бөгөөд Монголын жижиг, дунд үйлдвэрлэл тэр дундаа тавилга үйлдвэрлэлийн салбарт эрчүүдээс дутахгүй зүтгэж, хүчээ сорьж яваа Үндэсний үйлдвэрлэгч – businesswoman билээ.

Эрхэлдэг ажил: 

Хэрэглэдэг гар утас: iPhone X

Хэрэглэдэг компьютер: Dell laptop

Сошиал хуудас: Azjargal Sunshine (Facebook), Azjargal Khashbat (Page)

Цаг 08:50 болоход утас дуугарч Х.Азжаргал захирал маань ирсэн гэдгээ дуулгалаа.
Орос элчингийн баруун хойно байрлах Сарнай цэцгийн дэлгүүр. https://roseshop.mn/


HELLO CEO

Нэвтрүүлэг маань оролцогчдыг баярлуулдаг заншилтай. Амжилттай яваа бизнесмен бүрийн ард тэдний ар талыг бүрэн хариуцаж явдаг хүмүүс байдаг. Сарнай цэцгийн дэлгүүрийн хамт олон асаалттай танк шиг арыг нь хариуцаж явдаг дотны хүмүүсийг нь баярлуулж сюрприз барьдгаараа онцлог билээ.
ХАМГААС ИЛҮҮ ХҮНДЭТГЭН, ДЭЭДЭЛЖ ЯВДАГ ХҮНДЭЭ СЭТГЭЛИЙН БЭЛЭГ БАРИХААР ВААРТАЙ ЦЭЦГИЙН БАГЛАА СОНГОЛОО.

Нэвтрүүлгийн зочин маань цэцгийн баглаагаа хэнд хүргэсэн бэ ? Бүтэн дугаар 2021 Дөрөвдүгээр сарын 12-ны Даваа гарагт Масс телевизээр 20:30 цагт, ETV HD телевизээр 21:25 цагт тус тус орон даяар цацагдах тул хүлээн авч үзнэ үү.

Түүний хувийн амьдрал, ажлын нэг өдөр хэрхэн эхэлдэг талаар нэвтрүүлгийн яриагаа өрнүүлсэн юм.

Эмэгтэй хүний хувьд ар гэрээ хариуцах, үр хүүхдээ өсгөх, бас хажуугаар нь бизнесээ босгох гээд олон ажил байгаа, тэднийг яаж зохицуулдаг вэ. Ер нь өөрийнхөө хувийн амьдралыг танилцуулж болхуу?

АЗЖАРГАЛ: Энэ сайхан өглөөний мэндийг хүргэе. Намайг Азжаргал гэдэг. Би нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. Ирландын Дублин хотод EuroCollage of Ireland сургуулийг Олон улсын Аялал жуулчлалын мэргэжлээр төгсч, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Эрх зүйн магистр, Удирдлагын академийг Төрийн захиргааны менежмент, ХБНГУ-д Олон улсын мэргэшсэн менежерээр дүүргэсэн, Монгол улсын Эрдмийн их сургуульд “Жижиг, дунд үйлдвэрлэлийн эрх зүйн орчинг судалсан нь” сэдвээр Докторантурт суралцаж байна. Мөн АНУ Бостон -Харвардын их сургуульд Гүйцэтгэх дээд удирдлага, манлайлал чиглэлээр онлайнаар сураад явж байна. 2010 оноос хойш тавилга үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байгаад 2017 оноос хоббигоо бизнес болгоод хувийн бизнесээ эхлүүлээд ажиллаж байна. Ер нь Монгол эмэгтэйчүүд ямар нэгэн ажлыг эхлүүлсэн бол заавал ард нь гардаг аливаад тууштай дайчин хүмүүс шүү дээ. Миний хувьд цаг төлөвлөлтөө сайн хийж чаддаг. Ажилдаа анхаарлаа гээд ар гэрээ, хувийн ажлаа орхигдуулаад байдаггүй ээ. Алинг нь ч орхигдуулалгүй зохицуулчихдаг /инээв/

ХОББИГОО АЖИЛ БОЛГОЖ БУЙ БҮСГҮЙ

Түүний ажил амьдралын гараа, ирээдүйд хийхийг зорьж байгаа зорилт, хувь хүний хобби зэрэг сонирхолтой ярилцлагыг ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ

Дэлхийд тэргүүлэгч тавилга үйлдвэрлэгчидтэй хамтран олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг Монголдоо  үйлдвэрлэдэг “G&A Furniture” тавилгын үйлдвэртэй танилцахаар хөдөллөө.

ХУД 3-р хороо “G&A Furniture” тавилгын үйлдвэрийн байр
“G&A Furniture” тавилгын үйлдвэрийн байр

Урт удаан хугацаанд сэтгэл хангалуун мэдрэмж төрүүлэхүйц, Шинэлэг давтагдашгүй интерьерийн төгс чимэглэл G&A Furniture”

ХУД Мишээл Мега Молл
Мишээл экспо “G&A Furniture” SHOWROOM 2021.03.27

Байгальд ээлтэй, хүний биед сөрөг нөлөөгүй түүхий эд, материалыг Европоос сонгож авчруулдаг давуу талтай. Тиймээс хамгийн чанартай материал, түүхий эдийг ашиглан уламжлалт ур ухаан, орчин үеийн техник технологийн боловсронгуй шийдэл бүхий тавилгыг танд зориулан үйлдвэрлэж байна. Тус компани нь Монголд анх удаа тавилга дээр хэвлэл хийж байгаа юм байна. Тухайлбал, Хүүхдийн өрөөний тавилга дээр хүүхэлдэйн баатар, үлгэрийн баатрыг хэвлэх гэх мэт. ” G&A Furniture” тавилгын үйлдвэрийн амьдралын тав тух, тааламжит орчныг илтгэсэн тавилгуудтай танилцахыг хүсвэл ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ

Эрч хүч нь дийлдэшгүй ажлын мангас, Баялаг бүтээгч Х.АЗЖАРГАЛ-тай ажлын мотиваци, бизнесийн үйл ажиллагааны талаар ярилцлаа

Х.Азжаргал: Миний ажлын нөу-хау маш энгийн. Асуудлаа сайн судалж, цэгцлэн, төлөвлөж, шийдлээ гаргаж хурдтай ажиллаж, маш хурдан шийдвэр гаргах нь хамгийн чухал.  Цаг үеэсээ хоцрохгүй, шинэлэг байхад мөн их анхаарч, Ажлыг голж, хүнд, хялбар гэж ялгах, эсвэл өнгөц, дээгүүр харахгүйгээр гүнд нь орж, багийнхаа дунд хутгалдан ажиллах дуртай. /Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ /

ХҮҮХЭД НАСАА НОМЫН САНД ӨНГӨРӨӨСӨН БҮСГҮЙД НОМ БЭЛЭГЛЭНЭ ГЭДЭГ ХАМГИЙН ЗӨВ СОНГОЛТ

Айл гэр, албан тасалгаа гээд хүн болгоны анзаараад байхгүй өдөр тутмын тухлаг орчинг бүрдүүлж цогцлооно гэдэг хамгийн гоё. Гэхдээ Монголд бизнес хийнэ гэдэг тэр тусмаа үйлдвдэрлэнэ гэдэг тийм ч амар зүйл биш. Манай эдийн засаг жижиг, төрийн оролцоо ихтэй байдаг. Манай байгууллагын хувьд яг одоогоор 2-3 барилгын төсөл дээр хамтран ажиллахаар ярилцаж байна. Хямралтай цаг үе байгаа болохоор шинэ, том ажил эхлүүлэхээс илүүтэй ажлын байраа хадгалах, үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлэх нь хамгийн чухал ойрын төлөвлөгөө байна” гэж Баялаг бүтээгч нарт тулгарч буй зовлон бэрхшээл болон, зовлонгоос илүү аз жаргал, мөн Ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээлийн талаар үзэл бодлоо хуваалцсан дэлгэрэнгүй ярилцлагыг ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ

“БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБОО”-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ, НЭВТРҮҮЛГИЙН ХӨТЛӨГЧ Ч.ДАВААБАЯР: Бизнесийн салбарт амжилттай яваа олон сайхан бүсгүйчүүд байна. Мөн шинээр бизнесийн салбарт хүч үзэж буй залуу эмэгтэйчүүд ч өдрөөс өдөрт их нэмэгдэж байна. Эмэгтэйчүүдэд бизнесээ амжилттай хөтлөн явуулахтай холбоотой тулгамдаж буй асуудлын нэг нь санхүүгийн үйл ажиллагаагаа зөв зохион байгуулах, оновчтой удирдах, нийгэм эдийн засгийн хямралтай үед ажилдаа анхаарах, эсвэл гэр бүлдээ анхаарах гээд зайлшгүй орхиж болохгүй бэрхшээлүүд байдаг. Харин тэр болгоныг бүсгүй хүний хатан ухаанаар зөв шийдэж яваа энэ бүсгүйгээр бахархахгүй байхан аргагүй юм.

Уншигч танд ч гэсэн түүний ажил амьдралын гараа, ирээдүйд хийхийг зорьж байгаа зорилт, хувь хүний хобби зэрэг Монголын бизнесийн салбарт хүчээ сорьж яваа эмэгтэйн ярилцлага сайхан мэдрэмж төрүүлсэн гэж итгэж байна. Ингээд G&A Mining ХХК-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал бөгөөд Монголын Хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч Х.Азжаргал оролцсон нэвтрүүлгийн дугаарыг бүрэн эхээр нь хүлээн авч үзээрэй.

Х.Азжаргал оролцсон “БАЯЛАГБҮТЭЭГЧ” нэвтрүүлэг 2021 оны дөрөвдүгээр сарын 05-ны Даваа гарагт Масс телевизээр 20:30 цагаас, ETV HD телевизээр 21:25 цагуудад гарна.